Нууц мэдээллийн уурхай

Спортынхон Э.Мөнх-Очирыг дэмжиж байна

Нийтэлсэн: 2017-03-24 06:01:27

Яг одоо МҮОХ-ны VII чуулган хуралдаж байна. Аливаа байгууллага тэргүүлж удирдаж байгаа хүнээсээ ихээхэн хамаардаг. Монголчууд даргаар нь байгууллага, компани, холбоог үнэлж дүгнэж ирсэн. Энэ уламжлалаа дагаад МҮОХ-ны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох бол гэдгийг  чих тавин чагнаж харж байна.  Олимпийн хороо нь улстөрийн нам биш. Тийм ч учраас нэр цэвэр, намтар цагаан хүн удирдах учиртай. Олимпийн хороо хувийн компани биш. Тийм ч учраас хууль бус үйлдэл хийсэн ч би захирал нь гээд толгой дээр нь суугаад байгааг тэвчиж  болохгүй.  Улстөрийн намаар дүгнэх юм бол удирдлагаасаа шалтгаалан ирэх сонгуульд ялагдах дүр зураг харагдаж байна. Тэр нь ирэх Олимп. Алдагдаад удаж байгаа  Олимпизмын хөдөлгөөний мөн чанар учир утга. Харин бизнесийн компаниар жиших юм бол хууль бус үйлдэлд холбогдсон дарга нараасаа болоод гадаад дотоодын харилцагчид нь нүүрээ буруулсан байдалтай болжээ. Ирэх Олимпод амжилт үзүүлж алдагдсан Олимпизмын хөдөлгөөний мөн чанарыг буцаан авчирахыг хүсэж байгаа бол удирдлагаа солих цаг болж. 16 жил хаалттай байсан өрөөнд салхи оруулахгүй бол өмхийрэх нь. Тэр шинэ салхийг салхилуулах хүнийг Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир хэмээн спортынхон дэмжиж байна. Буудлага, самбо, гольф, биатлон гээд спортын олон холбоодыг хэл дээр нь босгосон энэ хүн спортын төлөө сэтгэл зүрхтэй гэдгээ харуулсан. Өмнөх удирдлага шиг спортоос хумслахгүй харин ч спортдоо, тамирчиддаа өгдөг хүн.  Монголд өөрийн хөрөнгөөрөө холбооныхоо төв цогцолборыг байгуулж байгаа ерөнхийлөгч үгүй. Харин Б.Мөнх-Очир хувийн хөрөнгөөрөө орчин үеийн буудлага спортын иж бүрэн төв болох тирийг байгуулж байна. Үүний дараа цаны цааз байгуулахаар төлөвлөсөн. Одоо манай буудагчид, өвлийн спортынхон ар талын бэлтгэл, хангамжиндаа хүлэгдэж суудаг цаг өнгөрсөн. Тамирчдаа төлөөлж гадаадад хуралд суух бус харин тамирчдынхаа амжилт гаргах нөхцлийг бүрдүүлж өгч чаддаг ухаалаг удирдагч бас авьяаслаг менежер хүн л Олимпийн хороонд хэрэгтэй. Ийм хүнийг л гаргаж ирэхийг ид дундаа орсон Олимпийн цикль ч шаардаж байна. Олимпийн хорооны дэргэд боссон “Тамирчдыг бэлтгэх төв” нь эцсийн эцэст хувийн бизнесийн компани болон хувирсныг зөв менежмэнт хэмээн хэрхэвч зөвтгөж болохгүй. Олимпийн хорооны мэдлийн газрын хэмжээ талбай ч багаслаа. Энэ бүхэн өмнөх удирдлага чухам ямар “чиглэлээр” ажиллаж ирсэнийг харуулж байна. Олимпийн хороогоо одоогийн бүлэглэлээс аварч Олимпизмын хөдөлгөөнөө сэргээн хөгжүүлэх цаг иржээ. Үүнийг ухаарсан спортынхон шинэ салхи шинэ хүн Э.Мөнх-Очирыг дэмжиж байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 2
  1. танил /103.9.90.130/ 2017-03-24 21:50:12

    Дамжин байна

  2. ZOCHIN /139.5.217.250/ 2017-03-24 23:26:09

    MUNKH OCHIR BOLOH YOSTOY SHUU!!! DEMJIJ BAYNA

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших