“Буян” Жагааг уйлуулж чадвал “Монгол тулгатны 100 эрхэм”-д итгэе...
Нийтэлсэн: 2017-03-24 01:35:49
Монголын дээд зиндаахны дунд “Монгол тулгатны 100 эрхэм”-д орсон ороогүй гэх зааг ялгаа тогтжээ. Орсон эрхмүүд нь дотроо уйлсан уйлаагүй хэмээн ялгарч шалгарч байгаа гэнэ. Уйлсан нь уйлаагүй нөхдийнхөө дээр гарч байгаа аж. Бараг л нэгэн алдартай топ модельтой унтаагүй бол дээдсийн зиндаанд багтдаггүй гэх бичигдээгүй хууль юм шиг болох нь... Олон нийтийн хандлагаас харахад уг нэвтрүүлгээр ороод уйлсан хүнийг эерэгээр хүлээж авч байгаа мэт санагдана. Том биетэй, бүдүүн хадуун төрхтэй бол бүр ч эвийлж хөөрхийлнө. Хэрвээ Б.Бат-Эрдэнэ аварга ерөнхийлөгчийн сонгуулд ялагддаг жилдээ хэрвээ ийм маягийн нэвтрүүлгээр ороод уйлсан бол ялах ч байсан байж магадгүй. Одоогийн ерөнхийлөгч гуай маш өчүүхэн хувиар илүү гарсан. Нэвтрүүлгийн сценарид уйлах уйлуулах нь ордог бололтой. Урьдчилан тохиролцдог ч байж мэднэ. Ямар ч байсан хөтлөгчид нь уйлахаас өөр аргагүй байдалд оруулах юм уу эсвэл уйлах чиг рүү хөтлөөд чадаад байна. Тэгвэл Монголд бараг уйлж үзээгүй болов уу гэмээр хатуу чанга төмөр мэт хүмүүс олон байна. Хэр баргийн байтугай хэрээс хэтэрсэн зүйлд ч норохгүй байх.Тэдний нэг нь “Буян”-гийн Жагаа гэдэг. Хэрвээ энэ хүнийг “Монгол тулгатны 100 эрхэм”-ийнхэн нэвтрүүлэгдээ оруулаад уйлуулж чадвал та нарыг шүтье биширье. Авьяас чадвар, аугаа суу билэгт чинь итгэе. Найруулагч Баатар нь хөтлөгчдөө маш авьяастай ч маш адармаатай ааштай гэж магтсан удаа бий. Ааш нь бидэнд хамаагүй, харин авьяасыг нь л сорьж үзье. “Тунгалаг Тамир” кинонд Цахиур Төмөр “та нар тийм ид шидтэй хувилгаан юм бол наад буугаа надад өг, би буудья, тэгээд үхэхгүй бол би итгэе, хэлсэн болгоныг чинь дагая” гэдэг. Харин хувилгаад буугаа өгдөггүй. Өдгөө “Монгол тулгатны 100 эрхэм”-д “Буян”-гийн Жагааг зааж өгье. Та нар уйлуулбал бид биширье.
НУУЦ.мн
Ha ha yg uilj haragdaach
Nuuts.mn yu bicheed bgaam be dee. Unen ch bsan hud*** ch bsan yadag ym. Saihan newtruuleg l bolson bna lee. Hudlaa hunii muud durlaad jijig sajig ym erguulehee bolimoor ym.
ХОГИЙН САЙТ. ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛГҮЙ. ТАМЫН ТОГООН ДОТОРХИ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛААЧЭЭ
100 эрхэмд юу хийсэн гэж оруулах юмбэ тэнэг юм битгий бич
Buyngiin Jagaag oruulj ognuu!
Buyngiin Jagaag oruulj ognuu!
Жагааг монголд юу бүтээсэн гэж оруулах вэ дээ .нэвтрүүлгийн нэр хүнд унана даа
M
Тэнэг юм бичих юм.сэтгүүлч хүмүүс биш зүгээр нэг гудамжны хэрүүлч байгаа юм шиг л байхы
шүүмжлээээ л бай юу ч дээшлэхгүй хараарай