Автобусны бэлэн мөнгөний хайрцгийг өнөөдрөөс хурааж эхэлжээ
Нийтэлсэн: 2017-03-24 01:02:15
Цаашид нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо бэлэн мөнгө төлөхгүй бөгөөд ирэх сарын 1-нээс зөвхөн цахим картаар л зорчих гэнэ. Зорчигчид дутуу мөнгө хийх нь хавтгайрсан, мөн жолооч нар нь "тонших" нь ихэссэн тул энэ сарын 24-нөөс автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж эхлэх аж. Улмаар ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн зорчигчдыг зөвхөн картаар зорчуулахаар болжээ.
НУУЦ.мн
