Нууц мэдээллийн уурхай

“Хагалан бутаргагч” Д.Батсайхан сонгуулиар сөрөг талд ажилласан дарга нараа “намнаж” эхэлжээ

Нийтэлсэн: 2017-03-24 00:45:57

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь сайн “хагалан бутаргагч”-аас гадна шилдэг улстөрийн “анчин” гэмээр эр аж.  Өнгөрсөн сар шинээр энэ аймгийнхан хоёр тусдаа мэндчилгээ хийж олныг гайхуулсан. Эхлээд Засаг дарга нь орон нутгийн шинжтэй хэдэн гавьяат дагуулж ирээд мэндчилгээ дэвшүүлсэнд орон даяар алдаршсан завханчууд нь харагдсангүй. Даргын багт П.Очирбат, Н.Багабанди нар багтаагүйг ойлгож болох ч нэг намын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, гишүүн З.Нарантуяа нар нь харагдсангүй нь гайхалтай. Үүний дараа Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл тусдаа мэндчилгээ дэвшүүлсэн. Ингээд энэ аймаг хоёр хуваагдсан нь тодорхой болжээ. Цагаан сараар шанааддаг Хүрэлсүх, шанаадуулдаг Баярсайхан хүртэл эвлэрч болоод байсан бол Зваханыхан лав л нэг эфирт багтахаа байжээ. Уг нь Д.Батсайхан нь аймагтаа л завханчуудын эв нэгдлийн “билэг тэмдэг” баймаар... Гэхдээ энэ ариун нэрэндээ харш олон үйл ажиллагаа явуулсан. Түүний нэг нь өнгөрсөн сонгуулиудад сөрөг намын талд ажилласан гэх дарга нараа дэс дараалан “намнаж” эхэлснээс  аймгийх нь үндэсний эв нэгдэл бутарчээ. Биеийн тамир, Спортын газрын дарга асанг л гэхэд “төрийн байгууллагын өмч хөрөнгийг зориулалт бусаар, Сонгуулийн хуулиар хориглосоор байтал сонгуулийн арга хэмжээнд ашиглуулсан,эд хөрөнгө болон байгууллагынхаа ажилтанд хяналт тавьж ажиллаагүй мөн хууль зөрчсөн төрийн албан хаагчид хуулийн дагуу арга хэмжээ аваагүй” хэмээн ажлаас нь халсан гэнэ. Тус газрын  “ЗАН 43-45” улсын дугаартай УАЗ фургон авто автомашиныг орон нутгийн сонгуулийн үеэр аймгийн МАН-ын хорооны сонгуулийн сурталчилгаанд дугаараа солин үйлчилгээнд явсан гэх мэдээлэл Засаг даргад авагджээ. Ингээд “улс төрийн” хувьд найдваргүй хэмээн үзэж Биеийн тамир, Спортын газрын даргыг халсан байна. Энэ мэт олон “намналтаас” нь болж аймгийн “үндэсний эв нэгдэл” бутарчээ. Я.Санжмятав нь Засаг даргаар ажиллаж байхдаа ямар ч байсан 1000 морин хуур гээд ажил хийсэн. Харин Д.Батсайханд “хагалан бутаргагч” гэдэг л нэр үлдэх бололтой. Цасан төрлийн хэлхээ холбоогоо чухалчидаг,нутгархаг аймгийг удирдах нь хов живээр дүүрэн банк удирдахаас өөр.


НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших