МҮОХ-ны Сонгуулийн комисс нэр дэвшигч Ч.Бат-Эрдэнийг хасаж байгаагаа утсаар мэдэгджээ
Нийтэлсэн: 2017-03-23 06:31:02
(1).jpg)
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөрийг нь эсэргүүцэгчдийг хурал чуулганы өмнө төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс хасдаг аргатай. Өмнө нь МҮОХ-ны үйл ажиллагааг хурцаар шүүмжилдэг Монгол улсын гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт Н.Баярсайханг хасаж байсан "туршлагтай". Энэ ажиллагааг нь Сонгуулийн хороо зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаад МҮОХ, ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хууль бус үйл ажиллагааг олон жилийн турш эсэргүүцэж буй “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ний Ч.Бат-Эрдэний нэрийг маргааш болох МҮОХ-ны 7-р чуулганаас хасах ородлого хийж байгааг тэрээр өөрийн цахим хуудсаар мэдээлжээ.
“Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ний тууштай тэмцлийн үр дүнд ерөнхийлөгч Д.Загдсүрэнг МҮОХ-ны эзэмшлийн газраас “Нийслэл өргөө” компанид хууль бусаар шилжүүлснийг хуулийн байгууллага тогтоож албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил албан тушаал, үйл ажиллагаа эрхлэхгүй байх, 3 жил хорих ял оноож байсан юм. Маргааш болох МҮОХ-ны 7-р чуулганд Ч.Бат-Эрдэнэ нь ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч өмнөх шигээ өөрсдөдөө зориулж баталсан дүрмийн дагуу хүний эрхийг ноцтой зөрчиж хасах оролдлого хийгдэж байгааг эсэргүүцсэн байна.
Тэрээр "... МҮОХ-ны Чуулганаас намайг хасах оролдлого хийж эхэлжээ. Дөнгөж сая Сонгуулийн комиссоос ярьж байна. Өмнө нь манай хөдөлгөөний гишүүн, Монгол улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Намжилын БАЯРСАЙХАН-ыг өөрсдөдөө зориулж баталсан дүрмийн дагуу хүний эрхийг ноцтой зөрчиж хассан. Харин одоо намайг хасах юм гэнэ. Монголын бадминтоны холбооноос захиалгат бичиг ирүүлсэн болтой. Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг ажилладаг юм байна.
Сонгуулийн комисст нь дараах тайлбарыг хүргүүллээ.
МҮОХ-НЫ СОНГУУЛИЙН КОМИССТ
Танай гишүүн С.Энхцагийн утсаар мэдээлэл өгсний дагуу тайлбар хүргүүлж байна. Монголын бадминтоны холбооноос намайг удаа дараа гүтгэж, аль 2010-2011 онд МҮОХ-ны хурал дээр ярьж байсан асуудлыг ирүүлсэн тухай мэдээлэл авлаа. Уг албан бичгийг надад бичгээр өгнө үү. Энэ удаа дараагийн гүтгэлгийн дагуу миний бие тэрхүү бичиг ирүүлсэн хүмүүсийн асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх болно" гэжээ.
НУУЦ.мн

Hen ursulduh huseltei bugdig oroltsuulj songuli hiivel shudraga shuu de! Junda bolgomjlood bga bile.Chad***gui humus l ingedeg shuu!
Olon niitiin medeelliin heregsleer tolbortei niitlel yavuulj negnee doosh hiigeed yahav dee. Olon niit Oort chine l durgui bolno.