Лондонд эсэргүүцэгчдийн төлөөлөл С.Баяртай уулзаж худлаа ярихыг нь сонсохгүй гэжээ
Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайдын суудлаасаа бууснаасаа хойш АНУ-д амьдрах болсон С.Баярын тансаглалын талаарх мэдээлэл дуулиан болж байсан билээ. УИХ-ын гишүүн асан Г.Уянга С.Баярын АНУ-д бүртгэлтэй 7 тансаг хувийн хуасийн талаарх нэлээн дэлгэрэнгүй баримтыг дэлгэсэн. Эдгээр байшингуудын үнэ нийлээд 24 тэрбум төгрөг бөгөөд бүгд гурван давхар, олон унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн байшингууд байсан. С.Баяр нь тус байшингуудыг 2009 онд Оюутолгойн гэрээг хийсний дараа авч эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаах аргаар авсан байх үндэслэл байгааг ч баримтууд харуулж байсан юм. Энэ дуулианы дараа С.Баяр “Өдрийн сонин” ярилцлага өгөхдөө “Сүрдмээр мэдээлэл, сүртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна. Би солиотой биш. Чи сайн бод л доо. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой” гэж байлаа. Лондонд С.Баярыг элчин сайдаар томилсныг эсэргүүцсэн иргэдийн тоо өссөөр мянгад хүрсэн. Энэ жагсаал Английн олон нийт хэвлэл мэдээлийхний анхааралт өртсөн нь С.Баярыг сандаргаж хариуд нь дээрхи уулзалтыг зохион байгуулжээ. Энэ уулзалт 2017 оны 3-р сарын 22-ны Лондонгийн цагаар оройн 22 цаг өнгөртөл болжээ. Уулзалтанд нь голдуу дэмжигчид нь очсон байх магадлалтай байна. Иймэрхүү уулзалт мэдээж "халуун дулаан нөхөрсөг" уур амьсгалд болж өнгөрдөг. Харин эсэргүүцэгчдийн нэг болох Zermaa Chuluunsuren гэх цахим хэрэглэгч өөрийн хуудаснаа өөр өнцгөөс нь бичжээ.
Тэрээр "...Охид нь өөрийг нь 2003 онд Америкт элчин байхад нь 18 настай тэнд үлдэж, үл хөдлөх авч зардаг бизнес эхлүүлсэн аж. Тиймдээ ч охид нэлээд олон оффшор данстай гэнэ. Оюу-Толгойн гэрээ мундаг сайн болсон гээд гадаадын компаныг магтаж, өрөвдөж, өмгөөлж, 40 жилийн дараа гарсан баялагын ашгийн 55 хувийг нь манайх авна гэлээ. Ичинхорлоо тэргүүтэй жагсагчдыг хүний захиалгаар, мөнгө олох гэж өдөр шөнөгүй Элчингийн үүдэнд зогсож байгаа, хийх юмгүй гэж гүтгээд, тэднийг монголчуудын нэр нүүрийг баллаж байгаа гэж муулан, инээлдэв.
Английн хатан хаанд гал шаргын удмын хурдан морь бэлэглье гэж жуух бичгээ өргөн барихдаа тэнэгтжээ. Орос улсад элчин байхдаа элчингийн байрыг Чеченүүдэд зараагүй гэв. Английн хатан хаанд гал шаргын удмын хурдан морь бэлэглье гэж жуух бичгээ өргөн барихдаа тэнэгтжээ. Хатан хаан, би амьд амьтан бэлгэнд авч болох эсэхээ зөвлөлдье гэсэн байна. Монгол адууг монгол адуучнаар Англид хариулуулна гэх мэтийн элий балай баахан үлгэр ярив. Өөрөө хатан хааны адуучин нь бол гэж би бичив. Ичинхорлоо тэргүүтэй жагсагчдаас ганц нь ч live хийсэн өрөөнд байгаагvй бөгөөд тэд С.Баяртай уулзахгүй гэж мэдэгдсэн байв. С. Баярын худлаа ярихыг сонсох ямар ч шаардлагагүй байсан нь live-аар илт харагдсан тул, тэд зөв шийдвэр гаргажээ” хэмээн бичжээ.
НУУЦ.мн