ОУХМ Э.Цэндбаатарыг 180 см өндөртэй 100 кг жинтэй найман залуу бүлэглэн зоджээ
Нийтэлсэн: 2017-03-23 01:51:09
Тэд цөм бөхөөр хичээллэж байсан, бие хаа томтой, жин ихтэй, 35 орчим насны ааг омгондоо багтаж ядсан эрчүүд гэнэ. Харин зодуулсан боксчин ердөө 60-хан кг жинтэй. Ийнхүү ирэх Олимпийн манай нэг найдвар эрүүл мэндээрээ маш их хохирч спортдоо эргэн ирч чадах эсэх нь эргэлзээтэй болсон. Тэрээр мэргэжлийн боксын домогт тамирчин болох мөрөөдөлтэй хэмээн ярилцлаг өгч байсан. Саяхан болж өнгөрсөн боксын УАШТ-ны үеэр 60 кг-ын жинд Олимпийн хүрэл медальт Д.Отгондалайтай гал гарсан хурц тулаан хийж ялж байсан билээ.
Нууц.мн

Өөрөө ойчсон хүүхэд уйлахгүй ээ үхрийн сүүлэн дээр хутга гэж энэ дээ санаатай байсан болж арай ийм асуудалд орохгүй байсан том сургамж боллоо За тэгээд хурдан эдгэрээ