Циркчин охин Америкт амиа алджээ
Нийтэлсэн: 2017-03-22 12:42:55
АНУ-д аялан тоглолтоор очсон циркчин охин амиа алдсан хэрэг гарчээ. “Циркус Иа” компанийнхан өнгөрсөн долоо хоногт тус улсын зорьсон бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан охин амиа алдсан байна. Түүнийг бусдын гарт амиа алдсан байж бозошгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ хэргийн талаар ГХЯ-наас ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. АНУ дахь ЭСЯ-ныхан талийгаач охины шарилыг эх оронд нь авч ирэх ажлыг зохицуулж байгаа аж.
НУУЦ.мн
