Нэг сая төгрөгийн дүрмийн сантай “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК хэрхэн 3,8 тэрбумын хөрөнгөтэй болсон бэ...
Нийтэлсэн: 2017-03-21 08:00:12
Хүргэн Дэнзэнгийн хэрэгт нэгхэн сая төгрөгийн дүрмийн сантай “Говь Повер” компани нэлээд хэдэн тэрбумын хөрөнгөтэй болсон гайхалтай түүх яригддаг. Тэгвэл түүнээс өмнө ийм жишээ гарч байжээ. 2008 онд байгуулагдахдаа бас л нэгхэн сая төгрөгнийн дүрмийн сантай байсан “Тамирчдыг нөхөн сэргээх төв”/ТНСТ/ компани нь өдгөө 3,8 тэрбумээр үнэлэгдэх 1890 м2газартай, таван давхар барилгатай болоод байна. Үүний учрыг олоход тухайн үед энэ компанид 1-р гарын үсгийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, 2-р нарын үсгийг хорооны хуулийн зөвлөх Б.Наранцэцэг зурдаг байсныг мэдэхэд л хангалттай. Том хүн гарын үсэг зурдаг компани дээшээ гэрлийн хурдаар томрох ньмэдээж. МҮОХ-ны газар дээр “ТНСТ” байгуулахын тулд эхлээд Д.Загдсүрэн нь “багахан” газар өгчээ. Барилгын эхний хэсгийг хурдан барьсан агаад дараа хөрөнгө мөнгөгүй зогсоход МҮОХ гэдэг саалийн үнээ байгааг гэнэт “санажээ”. Д.Загдсүрэн нар нь олимпийн хорооны байрыг барьцаалж “Голомт”банкнаас 500 сая төгрөгийн зээл авч энэ мөнгөөрөө төвөө барьж дуусгажээ. Барилгын бүхий л ажил үйлчилгээ нь МҮОХ-ны нэр дээр явагдаж нийтдээ 733 сая төгрөг зарцуулагджээ. Арав гаруй компани үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажилласан агаад тэд цөм МҮОХ-тай гэрээ байгуулсан, “ТНСТ” гэдэг компанийг сонсоогүй, Олимпийн хорооны Наранцэцэг эмэгтэй төлбөрийг дандаа бэлнээр тушаадаг байсан гэж мэдүүлсэн байдаг. Санхүүгийн хэргийн хамгийн том гэрч нь нягтланбодогч нар байдаг. Тухайн үед МҮОХ-ны нягтлангаар ажиллаж Л.Жаргал нь “...Монголын Үндэсний Олимпийн хорооны байрыг барьцаалан зээл авсан. Энэ зээлнээс Тамирчин нөхөн сэргээх сувилалын байрыг бариулсан. Бүх зарлага хорооноос гарсан ч зээлийн талаар 2007 оны санхүүгийн балансан дээр тусгагдаагүй.Б.Наранцэцэг энэ мөнгө Олимпийн хороонд хамаагүй гэж хэлж байсан. ... Олон Улсын Олимпийн хорооноос энэ барилгын зориулалтаар 100 мянган доллар орж ирж байсан...” гэжээ. МҮОХ-ын хорооны байрыг барьцаалж зээл авчихаад мөнгө нь хамаагүй гэж хэлж чадаж байгаа нь бас том зүрх юм. Энэ бүхэн нь МҮОХ-ны газар дээр Олимпийн хорооны байрыг барьцаалан авсан зээлээр хувийн өмч болох барилга баригдаж байсныг гэрчилж байна. Барилгын ажилд олон комппани туслан гүйцэтгэгчээр ажиласны дотор заан Ц.Цэрэнпунцагийн ах Бэгзсүрэнгийн компани орсон. гүйцэтгэгчээр ажиллаж. Эндээс заан холбогдоод эхэлдэг. ж. “Голомт”-ын зээлээр барилгаа барьсан ч эргээд төлж дийлэхгүй тодорхойболсон Д.Загдсүрэн нь ХААН банкны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шатттай хөвөгч хүүтэй зээлийн төслөөс 580 саяыг авчээ. Тэр мөнгөнийхөө 400 саяар “Голомт”-ын өрөө бүрэн дарж. Гэсэн ч ахиад л ХААН банкинд өртэй болсон тул заан Ц.Цэрэнпунцагт төвийн барилгыг санал болгож. 2009 онд хоёр тал гэрээ байгуулан төвийн газар барилгыг 60/40 харьцаатай эзэмшихээр тохирч харин заан Хаан банкны өрийг бүрэн төлж барагдуулжээ. Б.Наранцэцэг нь “Жем интернейшнл” компани 450 саяыг төлсөн гэдэг ч дансны хуулгаар ердөө 45 саяыг төлсөн байдаг гэнэ. Хачирхалтай нь энэ хэрэгтэй холбогдуулан Цэрэнпунцаг заанаас нэг ч байцаалт аваагүй гэнэ. Энэ бүх хугацаанд Д.Загдсүрэн нь тамирчдыг нөхөн сэргээх төвийн барилгыг МҮОХ-ны хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа гэсэн ойлголтыг хорооны удирдалгад өгч байжээ. Гэсэн ч цаагуураа Б.Наранцэцэгийн “ТНСТ” компанид өгөх бэлтгэлээ хийсээр байж. Аль хэдийн 2008 онд байгуулсан гэрээндээ Д.Загдсүрэн нь тамирчдад сэргэлт өгөх, гэмтлийг эмчлэх зэрэг чиглэлээр “хамтран ажиллаж” дөрвөн жилийн дараа тухайн газрыг сувиллын нэр дээр шилжүүлэхээр заалт оруулчихсан байжээ. Энэ дагуу 2011 онд “ТНСТ” компаний захирал Б.Наранцэцэгт МҮОХ-ны мэдлийн тамирчдыг нөхөн сэргээх сувилалын 1980 мкв газар, барилгыг ямар нэгэн төлбөр тооцоогүйгээр харилцан тохирч үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр шууд нэр дээр нь шилжүүлжээ. Үүний дараа буюу 2012 оны Олимпийн чуулган дээр Д.Загдсүрэн “ Тамирчин нөхөн сэргээх сувилал” –ын байрыг хувь хүний хөрөнгөөр барьсан гэж мэдэгдэн жинхэнэ сенсааци дэгдээсэн билээ.
NUUTS.mn

ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДАГ ЮМ БОЛ НЭТЭЭР ДҮҮРЭН БИЦЧЭН БАЙХИЙН БИ БҮР ЯМАР ХҮН БАЙДГИЙГ МЭДМЭЭР САНАГДААД ХОРХОЙ ХҮРЭЭД БАЙХИЙН