Нууц мэдээллийн уурхай

Тосонбумбын хамгаалалтын талбай 150 мянган га-гаар багасч Сангийн сайдын гэх компани хилийн хориотой бүсэд ирж буужээ

Нийтэлсэн: 2017-03-20 01:14:04

Та биднийг эмэгтэйчүүдийн баярын хөөрлөөсөө гаралгүйгээр эрэгтэйчүүдийн баярын манараанд умбаж байхад Засгийн газар тогтоол гарган говийн сувдын нэг Тосонбумбын хамгаалалтын газрын талбайг 150 мянган га газраар багасгасан байна. Өмнөх Их хурлын Ц.Оюунгэрэл  нарын эмэгтэй гишүүдийн зүтгэлээр энэ нурууны хамгаалалын бүсийг 896 мянган га-гаар тогтоосон ч ийнхүү 743 мянган га болж илт багасжээ.

Үүний хамт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гэх “South Gobi Coal trans” гэдэг компаний нүсэр техник хэргэсэлтэй кемп Гурвантэс суманд ирж буусан байна.  Тосонбумбын нурууг “Байгалийн нөөц газар” ангиллаар УИХ-аас улсынтусгай хамгаалалтанд авсан тогтоолын дагуу  Засгийн газар хилийн цэсийг нь тогтоохдоо Гурвантэсчүүдийн хүсэн хүлээсэн, зургийг нь гаргаж өгсөн хэмжээнээс 150 мянган га талбайгаар багасган тогтоосон нь дээрхи компаний олборлолт хийх зориуд үлдээсэн байх магадлал сэжиг илт харагдаж байна.  Засгийн газрын тогтоол гарахтай зэрэгцэх шахуу ирсэн “South Gobi Coal trans”-г эсэргүүцсэн нутгийн иргэд зохион байгуулалтанд орж тэмцлээ эхэлжээ. Сумын төвд эсэргүүцлийн жагсаал болжээ. Сумын байгаль орчны улсын байцаагч компаний талбайд ажиллаж олон зөрчил илрүүлнээс хамгийн ноцтой нь байгаль менежмэнтийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй байсан байна. Дээрхи үндэслэлээр компаний үйл ажиллагааг 10 хоног зогсоох шийдвэр гаргажээ.

Гэхдээ сумын удирдлага асар хүчтэйар талтай компанийг 10 хоног л торгоож чадна гэнэ. Үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийн хугацаагаа сунгах эрх сумын түвшинд байдаггүй аж. Ийнхүү говийн өвөрмөц тогтоцтой экологийн давтагдашгүй Хуршуут, Хөвдийн гол, Тооройн төгөл, Олон цэцэгт сухайн довон, Дэрс, бударганат өргөн уудам сайхан хөндий зэрэг Гурвантэсийн өмнөд хэсгийн хамгийн сүүлчийн баян бүрдүүд Чойжоогийн гэх компаний техникт няц даруулах “үйл”-ээс зайлж чадах эсэх нь эргэлзээтэй болжээ.

Түүнээс гадна Хөвдийн застав байрладаг хилийн тусгай хамгаалалттай бүс хүртэл “South Gobi Coal trans”-ын ашиглалтын талбайд орсон гэнэ. Тосонбумбын нуруунд Сангийн сайдын гэх компани холбоотой нь ирвэс судлаач залуугийн  хармсалтай үхлийн үеэс дэгдсэн шуугиан юм. Өдгөө энэ компаний ард хэн байгааг сумын иргэд нэр заан баттай хэлж байна. Ардын намын асар хүчтэй бас эрх мэдэлтэй хүнээс Тосонбумбын нурууг хамгаалж чадах эсэхийг Гурвантэс сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н. Амарзаяа, сумын ИТХ- ын дарга Б. Отгонбаяр, Засаг дарга О. Баттогтох болон иргэдийн төлөөлөгчид, Тост багийн Засаг дарга Галаахүү нараас ихээхэн шалтгаална. Уг ньтэд хамгаална аварна хэмээн гарч ирсэн. Намын нөхөд нь Тосонбумбын нурууны хамгаалалтын талбайн хилийн цэсийг тогтоохдоо Монголоо бус мөнгө атгадаг нөхрөө боджээ. Д.Оюунхорол сайд ч хамгаалалтын талбай 150 мянган га-гаар багасаж байхад дуугараагүй нь сонин. Сангийн сайдтан саяхан их бага шийдвэр гаргахдаа намаа бус улсаа тэргүүнд тавьдаг хэмээн сэтгэл уяртал ярьсан.  Өдгөө үнэнээсээ ярьсан гэдгээ Тосонбумбын талбай дээр харуулах цаг нь ирсэн бус уу... Бизнесаа арагшаа тавиад улсаа урагшаа урагшаа оруулна уу...



 NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 3
  1. зочин /103.212.118.22/ 2017-03-21 16:54:31

    Сангийн сайдын олон

  2. зочин /103.212.118.22/ 2017-03-21 16:59:49

    saidiin shun*** erves hamga***agchiin uhel baijee

  3. сониуч /103.57.93.80/ 2017-03-23 03:03:19

    ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДАГ ЮМ БОЛ НЭТЭЭР ДҮҮРЭН БИЦЧЭН БАЙХИЙН БИ БҮР ЯМАР ХҮН БАЙДГИЙГ МЭДМЭЭР САНАГДААД ХОРХОЙ ХҮРЭЭД БАЙХИЙН

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших