25 жил гудамжинд амьдарсан тэнэмэл хоёрхон цагт төгс өөрчлөгдөж сайхан эр болон хувирсан нь...
Нийтэлсэн: 2017-03-16 23:58:40
Daily Mail –д бичсэнээр Испаны аялал жуулчлалын том төв Майорки арлын 53 нас настай, орон гэргүй тэнэмэл эр Хосе Антонио 25 жил гудамжинд амьдарчээ. Сүүлийн хоёр жил нэгэн автозогсоолын хажууд төвхнөөд байсан гэнэ. Олон жил гудамжинд амьдарсан тэрээр зэрлэг хүн шиг үс сахалдаа баригджээ.
Харин тэнэмэл эрийн эргэлддэг автозогсоолд хотын нэгэн том салоны эзэн эмэгтэй машинаа тавьдаг байсан тул тэд байнга тааралддаг байжээ. Саяхан салоны эзэн түүнийг урьж үс сахлыг нь засаад шинэ хүн болсон зургийг нь цахимаар цацсаны дараа Хосе нэрд гарчээ. Тэрээр шинэ төрхөө шинэ амьдрлых нь эхлэл гэж ярьсан байна.
-Би салонд нь дагаж ороод өөрийнхөө хуучин төрхийг сүүлчийн удаа толинд сайн харж аваад толийг хаахыг хүссэн. Толь дэлгэгдэхэд шинэ Хосег харна гэж найдсан-
Салоныхон олон жил ургаж ширэлдсэн үс сахлыг нь авч засжээ. Бас гоо сайхны үйлчилгээ хийсэн гэнэ.
Энэ бүхний дараа өөрийгөө харсан тэнэмэл эр нулимсаа барьж дийлээгүй байна.
-Би толинд өөрийгөө хараад бурхан минь энэ би мөн үү гэж асуусан. Одоо намайг нь өмнө нь ямаршуухан царай төрхтэй байсныг хэлэхэд хэн ч итгэхгүй дээ гэж бодлоо-
Ийнхүү үс сахалдаа баригдсан тэнэмэл ид дунд насны сэтгэл татам эр болон хувирчээ.
Салоныхан түүнд шинэ хувцас бэлэглэсэн байна.
Дараа нь гудамжаар зугаалахдаа өөр дээр нь эмэтэйчүүдийн харц тусаж байгааг анзаарсан гэнэ. Хосегийн зураг цахимаар цацагдсаны дараа автозогсоолын газар туслах ажилтнаар авахаар болжээ. Өдгөө тэрээр амьдрлаа бүрэн өөрчлөхөөр шийджээ.
НУУЦ.мн