Нууц мэдээллийн уурхай

Д.Дагвадорж: Шүүхээс ял сонссон хүн олимпийн хороог тэргүүлж болохгүй

Нийтэлсэн: 2017-03-15 13:16:22

Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч гэж дархалчихсан юм шиг нэг хүн байдаг.  Тэрбээр өдгөө 15 дахь  жилдээ энэ албыг хашиж, хаан аятай тухалж байгаа хүн.  Өнөөдөр ч энэ албаа хашсаар байгаа.   Тэр ч битгий хэл өнгөрсөн оны эхэнд Монгол Улсын шүүхээс хийсэн хэргийнх нь төлөө түүний албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасаж, эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил хорих ял оноосон. Тийм байтал хоригдох нь битгий хэл Өршөөлийн хуульд хамрагдаж, одоо болтол албан тушаалаа эрхэлсээр байна. Тиймээс өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа спортын холбоодын удирдлагуудын төлөөлөл сэтгүүлчдэд хандаж, мэдээлэл хийж, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  захидал хүргүүлж буйгаа дуулгасан юм. Хэвлэлийн хуралд МУ-ын гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Монголын Олимпийн медальтнуудын холбооны ЕНБД Н.Баярсайхан, Монголын Гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монголын даамын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Тэд Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн Д.Загдсүрэнг эсэргүүцэн, түүнийг олимпийн  хороог тэргүүлэх эрхгүй хүн гэлээ. Тодруулбал Д.Загдсүрэн нь хууль бус үйлдэл  хийж шүүхээс ял сонссон хүн тул энэ нь спортын шударга ил тод байдлыг зөрчсөн хэрэг болсон гэв. Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард болсон олимпийн хорооны  хурлаар түүнийг дахин энэ хорооны даргаар сонгосон явдал нь шударга бус үйлдэл болсон гэдгийг хэллээ. Хэрэв Д.Загдсүрэн нь цаашид олимпийн хороог удирдсаар байвал энэ нь Олон улсын олимпийн хорооны чихэнд хүрэх л юм бол манай тамирчид олимпийн наадамд оролцохдоо өөрийн улсын далбаагаа мандуулж чадахгүй байдалд орно гэдгийг  мөн хэлсэн. Тодруулбал Энэтхэг улс 2012 оны Лондонгийн олимпоор ийм нөхцөл байдалд орж байжээ. Олимпийн өмнөхөн тус улсын олимпийн хорооны удирдлагууд хээл хахуулийн хэрэгт  холбогдсон тул Олон улсын олимпийн хорооноос тэдний эрхийг хасаж, Энэтхэгийн тамирчдыг Олон улсын  олимпийн хорооны туган дор жагсаан оруулж байжээ. Гэхдээ Энэтхэгийн олимпийн хорооны удирдлагуудын хувьд  хээл хахуулийн хэрэгт нэр нь холбогдсон төдий байжээ. Удалгүй энэ асуудлаа шийдвэрлэж эрхээ сэргээлгэж авч байжээ. Харин манай өнөөдрийн олимпийн хорооны нөхцөл байдал үүнээс хэд дахин дор байгааг тэд хэлсэн. Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн шүүхээс ял авчихаад  Олон улсын олимпийн хороо руу үргэлж  өөрийгөө гүтгэгдсэн иймээс  өөрийнхөө хэргийг цагаатгагдсан хэмээн худал мэдээлэл явуулдаг аж. Гэтэл түүнийг шүүхээс ял авсан гэдгийг мэдэх л юм бол Монголын тамирчид улсынхаа далбааг мандуулах бус Олон улсын олимпийн хорооны туган дор жагсан олимпийн наадамд оролцох юм. Тиймээс энэ асуудалд Ерөнхийлөгчийг анхаарал хандуулаач хэмээн хүслээ.
 

Б.Сансартуяа
olloo.mn

Нийт сэтгэгдэл: 2
  1. shinjee /122.201.24.113/ 2017-03-16 18:36:37

    h***zan hyjaa hovdoos boloh uu

  2. сониуч /103.57.93.80/ 2017-03-23 03:02:45

    ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДАГ ЮМ БОЛ НЭТЭЭР ДҮҮРЭН БИЦЧЭН БАЙХИЙН БИ БҮР ЯМАР ХҮН БАЙДГИЙГ МЭДМЭЭР САНАГДААД ХОРХОЙ ХҮРЭЭД БАЙХИЙН

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших