Нууц мэдээллийн уурхай

Пак Гын Хө огцорч байхад Ц.Элбэгдорж “Ардын үг” -ээс 8,9 оноо авч байна

Нийтэлсэн: 2017-03-14 02:59:51

Солонгосын анхын эмэгтэй ерөнхийлөгч огцорч Хөх ордоноосоо хөөгдөх шахан гарлаа. Манай саарал ордонд суудаг хүн ард түмнээсээ 8,5 гэсэн өндөр үнэлгээ авсан байна. Энэ нь бараг онц гэсэн үнэлэлт аж. Монголын медиа корпораци дөрөв дэх Ерөнхийлөгчдөө дүн тавихаар “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг эхлүүлсэн.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогийн салбарт гаргасан ололт амжилтыг ГХ-ны экс сайд, зөвлөх Л.Пүрэвсүрэн нь хамгааллаа. Зөвлөхийн батласнаар АСЕМ хамгийн том амжилт нь гэнэ. АСЕМ-д зориулж 21 тэрбум төгрөг төсөвлөснөөс 19 тэрбумыг нь зарцуулсан, энэ хөрөнгөнөөс 51 ширхэг приус машин авснаас бусдыг нь дотоодын зах зээлд оруулсан, хуралд оролцогчид Монголд ойролцоогоор 8-10 сая америк доллар үрээд буцсан гэв. Гэтэл хамгийн бодит үр дүн болох гадныхны Монголд итгэх итгэл сэргэсэнгүй. Амлаж байсны дагуу АСЕМ-ын дараа хөрөнгө оруулалт ч нэмэгдсэнгүй. Зардал нь орлого авчирсангүй. Харин АСЕМ-ын шуугианаар мянган сэтгүүлч байрлуулах нэрээр төрийн өмчийн Дипломат 95 цогцолборыг “амжилттай” хувьчиллаа. Тэнд гадны нэг ч сэтгүүлч буугаагүй бөгөөд харин оронд нь ГХЯ, ДБҮААГ-ын дарга нар ороод суусан. Энэ хувьчлал зөвлөх Л.Пүрэвсүрэнг сайд байхад явагдав.

АСЕМ-ын нэрээр тусламж болгон Хятадаас ирсэн 60 чингэлэг тавилгад зохион байгуулагчид, ажлын алба нь найрлаад дуусав. Сайд гурван ч хамаатнаа гадаадад элчингийн жолооч гэх мэт албан тушаалд томилуулсан гэх хэл ам гарав.  Дараа нь Ерөнхийлөгч ирж төвийг сахих бодлогоо хамгааллаа.

Тэрээр төвийг сахих бодлого бол Монголын тусгаар тогтнолыг уях гадас. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байхад бид энэ статусаа тодорхой болгох ёстой. Төвийг сахих статустай болсноор Монгол Улсын хувьд хоёр зүйлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө.
Нэгд, Монголын тэнгэр, газар нутгийг дэлхийн ямар ч улс дайнд ашиглахгүй.
Хоёрт, Бид дотооддоо өөрийн бодлогоор, гэрээсээ гарвал НҮБ-ын бодлого, хамгаалалт дор оршино гэв. Гэсэн ч хэрвээ бүс нутагт дайн гарвал төвийг сахих орон нь дайтагч талуудаас ирсэн дүрвэгчдийг тэргүүн ээлжинд хүлээн авдаг үүрэгтэй тухай дурдсангүй. Ерөнхийлөгчийн зөвлөх нь алс холын Бразильд элчин сайдаар очоод өдгөө ЭСЯ нь татан буугдаж байгаа гэх мэтээр дилломат алдаатай, эдийн засгийн хувьд хохиролтой үйлдлүүд нь байсаар атал “Ардын үг” 8,9 оноо тавьсан байна.

 

НУУЦ.мн


 

Нийт сэтгэгдэл: 1
  1. irgen /43.228.128.195/ 2017-03-15 16:25:47

    muu iljig

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших