Нууц мэдээллийн уурхай

Гишүүд Унгарт буюу туршлагагүй гишүүд туршлага “судалж” явна

Нийтэлсэн: 2017-03-14 01:18:07

МАН засгийн эрхэнд гарсанаас хойш УИХ-ын гишүүдийн гадаад томилолтын зардалд 3,5 тэрбумыг зарцуулсан гэсэн тооцоо гарсан. Гишүүдийн гадаад томилолтын зардал нь туршлага судлах гэнэ. Бид хамгийн чадалтай мэдэлтэй, ажил амьдрлын туршлагатай хэмээн сонгосон эрхмүүд маань амьдралд дөнгөж хөл тавьж байгаа 18-тай улаан нялзрайнуудаас дутахгүй хүмүүс байж таарчээ. Гэтэл тэдний нэр дэвшиж байхдаа тараасан анкетнаас нь харахад онолын мэдлэгтэй, доктор профессор цолтой, олон жил удирдах албан тушаал хашсан гээд бөөн мэдлэг туршлага л байсан. Гадаадад очиж туршлага судлах бус харин гадныхан ирж номын дуу сонсмоор л нөхдүүдийг бид толгой дээрээ залсан. Гэтэл тэд биднийг хуурсан байжээ. Нэгэнт төр барихдаа тулсан тул “туршлага” гэгчийг олж авахаар дөрвөн зүгт мордсон нь бидэндээ 3,5 тэрбумын хохирол учруулаад байна. Өдгөө тийм гишүүдийннэг хэсэг болох Б.Саранчимэг, Н.Амарзаяа, Н.Учрал, М.Оюунчимэг нар Унгарт туршлага судалж явна. Зарим нь үнэхээр туршлага “судлахаас” өөр аргагүй эрхмүүд аж. Н.Амарзаяад олон нийтийн газар буюу хурал чуулган дээр биеэ авч явах туршлага үнэхээр дутсан. Гэсэн ч зургаас харахад  өөр тийшээ хараад туршлага судлах уулзалтандаа анхаарч байгаа шинж ер арга. М.Оюунчимэгт соёлтой газрын хоолны соёлоос хараад авахад илүүдэхгүй гээд... Н.Учралд насыг нь бодсон ч намтрыг нь харсан ч төрийн түшээгийн туршлага ус агаар шиг хэрэгтэй. Ийнхүү байгуулахад нэлээд хэцүү л баймаар Мэргэжлийн Засгийн газрыг маш түвэггүйхэн байгуулсан гишүүдэд өөрсдөд нь мэргэжлийн туршлага дутагдаад эхэлжээ. Олж харсан нь “сайн” байна. Гэхдээ хугацаат дөрвөн жилийнхээ хэдийг нь туршлага судлахад зарцуулах бол...
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших