Бахрейнд баригдсан орос модель IPHONE-ны мөнгө “хийх” гэж ирсэнээ хүлээжээ
Нийтэлсэн: 2017-03-13 16:48:17
.jpg)
Оросын Екатеринбург хотын 21 настай, ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг Мария Сазанова Бахрейн улсад ирсэн өдрийнхөө маргааш нь сураггүй алга болж хамт явсан хүмүүсээ сандаргажээ. Гэсэн ч долоо хоногийн дараа түүнийг эскорт үйлчилгээд явж байхад нь илрүүлж баривчилсан байна. Европ, Америкаас ирсэн бүсгүйчүүд араб баячуудыг цэнгүүлэх иймэрхүү үйлчилгээнд явж мөнгө олоод буцдаг гэнэ. Баригдсан бүсгүй хамгийн сүүлийн загварын IPHONE-ны мөнгө олох зорилготой Бахрейнд ирсэнээ мэдүүлсэн нь Оросд шуугиан тарьжээ.
.jpg)
Тэрээр ээжийнхээ хамт төрөлх хотноо социализмын үед баригдсан хуучин орон сууцны байранд амьдардаг гэнэ. Охиноо алга болсонд ганц бие ээж нь төдийлэн санаа зовоогүй нь хэвлэлийхний анхаарлыг татжээ.
.jpg)
Бүсгүй алга болоод тав хоносны дараа ээжтэй холбогдоход санаа зовох зүйлгүй, охин маань тэнд бармэнээр ажиллаж байгаа гэжээ. Сүүлийн үед орос бүсгүйчүүд Арабын баячуудад зориулсан эскорт үйлчилгээнд хүч түрэн орж ирж байгаа аж.
NUUTS.mn
