Нууц мэдээллийн уурхай

Монголд турк сургууль төгсөгчдийн гэрчилгээг Туркийн тал хүлээн зөвшөөрөхгүй

Нийтэлсэн: 2017-03-13 09:54:29

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, “Энэ жилээс туркийн хөрөнгө оруулалттай сургуулиудыг төгсөж буй төгсөгчдийг Туркийн Засгийн газар гэрчилгээг нь хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс энэ жилийн төгсөгчид тэтгэлгээр болон хувийн зардлаар Турк Улсын их дээд сургуулиудад суралцах боломжгүй" хэмээн мэдэгдлээ. Элчин сайд цааш хэлэхдээ, "Гэхдээ өмнөх жилүүдийн төгсөгчид энэ шийдвэр хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, 2017 онд төгсөх төгсөгчдөд энэ шийдвэр хамааралтай. Энэ шийдвэрээс болж монгол хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд сөрөг үр дагаварт бүү хүрээсэй гэж бодож байна. Хоёр улсын хууль тогтоомжид нийцүүлэх тал дээр бид ярилцаж байгаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Бидний зорилго бол сургуулиудыг хаах биш, Фетхуллах Гюллен гэгчтэй холбоотой үйл ажиллагааг таслан зогсоох явдал юм. Сургалтын үйл явцад тухайлбал, хүний нөөц, ном товхимол зэрэгт доголдол гарсан хэрэгцээ шаардлагыг манай талаас бүрэн нөхөх бололцоотой" хэмээв.
 
Өнгөрсөн оны 7 дугаар сарын 15-нд Турк Улсад цэргийнхэн төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсан. Уг оролдлогыг АНУ-д амьдардаг Фетхуллах Гюллен гэгч үйлдсэн гэж үздэг. Фетхуллах Гюллен дэлхийн 100 гаруй оронд 1000 орчим сургууль байгуулж, түүгээр дамжуулж хөрөнгө босгон террорист үйл ажиллагаа явуулж байна хэмээн Туркийн талаас үзэж байгаа тул уг шийдвэрийг гаргасан гэдгийг Элчин сайд хэлж байв.
 

 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших