Нууц мэдээллийн уурхай

Шилийн богдын оройд эмэгтэйчүүд гарч “хийморио” сэргээдэг болжээ

Нийтэлсэн: 2017-03-13 09:14:04

Эрийн хиймор сэргээсэн Шилийн богд сонсож бай

Эр зоригоо гайхуулсан Халхын сайн эрчүүд дуулж бай

Торой банди, тогос Чүлтэм, ганган Төгс, гархи Намжил, цахиур Төмөр бидний үгийг сонсож бай…” хэмээн хэлж, эртний сайн эрсийн хийморио сэргээдэг  Шилийн богд хайрхан нь өдгөө эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн “хиймор”-ийг сэргээдэг “газар” болсон гэнэ. Бидний хэдэн эрчүүд Хаврын тэргүүн сарын шинийн 14-ний шөнө Шилийн богдын ар талд очиж хоноглон өглөө эртлэн газар газраас ирсэн олон эрчүүдийн адил Шилийн богдын оройгоос нар ургахыг үзэхээр зорин гарахад тэнд  эрчүүдтэй зэрэгцэн 3-4 эмэгтэйчүүд Шилийн богдын оройн овоонд гарсан байсан нь олон эрсийн дургүйцлийг төрүүлж байлаа.

Миний хувьд жендерийн асуудалд хүндэтгэлдэг ханддаг, мөн  уул хайрханы оройд эмэгтэйчүүд гарч болохгүй гэдэгтэй төдийлөн санал нийлдэггүй боловч олон эрс хийморь сүлдээ даатгахаар ирсэн эл газарт эмэгтэйчүүд гарсан нь түүх соёл, уламжлал талаасаа таагүй санагдсанаа нуух юун. Эртнээс нааш тахилга шүтлэгтэй хайрханд эмэгтэй хүн гардаггүй гэдэг үзэл санааг эмэгтэйчүүдийг дорд үзсэн, тэднийг буруутгасан хэрэг гэж хэлэхэд дэндүү өрөөсгөл дүгнэлт болох биз. Монголчууд эртнээс эр хүнийг “бүстэй хүн”, эмэгтэй хүнийг “бүсгүй хүн” гэж нэрлэж ирсэн. Бүстэй хүн /эр хүн/ өрх гэрээ удирдан, улс орноо жолоодон, гэрийн гаднах ажлыг амжуулдаг уламжлалтай байсан бол бүсгүй хүн эр нөхөртөө тус дэм болж, гэрийн доторхи ажлыг хариуцан хийдэг “хөдөлмөрийн хуваарь”-тай байсан нь ийнхүү уул хайрхандаа хүндэтгэл үзүүлэх зан үйлд илрэх болж,  эмэгтэйчүүд оройд нь гардаггүй үйл явдалтай холбоотой байсан  болов уу. Ямартай ч манай эмэгтэйчүүд өөрсдөө ухамсарлан, түүх уламжлалдаа хүндэтгэлтэй хандаж, эр нөхөр, найз залуутайгаа зэрэгцэн, эрх тэгш хэмээн “барьцаж”,  олны тахилга шүтээн болсон уул хайрханы оройд гарахаасаа түтгэлзэх нь ямар бол гэж санагдсан. Эмэгтэйчүүд  тахилгат болон олны шүтээн уул хайрханы оройд гарах нь магадгүй  наанадаж нутгийн олон хүмүүсийн зэвүү дургүйцлийг төрүүлж, уусан архиндаа халамцуу нэг нь тэдний энэ үйлдэлд дургуйцлээ илэрхийлэн  хамт яваа эрчүүдтэй нь муудалцан зодоон нүдээндээ тулах, цаанадаж  гэж шүтлэгтэй хүмүүсийн хувьд тухайн газар орны лус савдагийг хүлэгнүүлнэ сэтгэлдээ  сэв суулгахгүйн тулд оройд  нь заавал гарна гэлгүй дунд хирд нь гарчихаад буцчихаж болмоор юм.

Түүх, соёл уламжлалдаа хүндэтгэлтэй хандах нь орчин үеийн боловсролтой хүний мөн чанар биз ээ.

Ц.Мөнх

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших