Нууц мэдээллийн уурхай

Ц.Гарамжавын “Нугарашгүй хатан зүрхтэн” гэдэг нь эртнээс тодорчээ

Нийтэлсэн: 2017-03-13 02:36:26

Монголын улстөрч хүүхнүүд эмэгтэйлиг “алдар цолтой” явж ирсэн. Д.Оюунхорол “хаан төрийг хатан ухаанаар засаг” хэмээн цоллуулдаг. Гэхдээ тэдний хэн нь Ц.Гарамжав шиг “нугарашгүй хатан зүрхтэн” хэмээн эрэгтэйлиг маягаар магтуулж байсангүй. “Нугарашгүй” гэдэг нь “хугараагүй ноён нуруу” гэсэн утгатай илүү дүхүйц юм. Бас хатан зүрхтэн бус харин “хатан зоригтон” гэж ярьж бичиж ирсэн.Зүрх хайлдаг уяардаг болохоос  нугардаггүй, харин нуруу л нугарч хугардаг.  Ийнхүү нугардаггүй нуруутай ч юм шиг зүрхтэй ч юм шиг санагдах Ц.Гарамжав нь нэлээд зоригтой гэдэг нь бүр эртнээс буюу 2014 онд тодорч байжээ. Тэр үед л ийн магтагдаж байсан байна.  Монголчууд зоригийг зүрхэнд байдаг гэдэг. Бас бүдүүн зүрхтэй ч гэж ярьдаг. Бараг л энэ нь таарах байж дээ. Эрхэм гишүүн хатагтайн өдгөө авсан зээлийн хэмжээ, зээлийн төлөлт зэргээс харахад бас л бүдүүн зүрхтэй хүн шүү гэж “бахадмаар”... З.Нарантуяа гишүүн“Монполимет” компаний зээлийн тухай дэлгээд Ц.Гарамжавд загнуулсан, гүйцэтгэх захиралд нь дарамтлуулсан. Гишүүн хатагтай тэр уураа хэвлэлийхэнд гаргаж Эрүүгийн хуульд “аймшигт” өөрчлөлт оруулах шахсан. Бас л бүдүүн зүрх... Үнэнийг илчилсэн хэвлэлийхнийг яллуулна гэдэг нь өнгөрсөн нийгэмдээ л таарсан явдал. Ц.Гарамжав хатуу хяналттай социалист нийгэмд өсөж бойжсон ч “өсөхөөс сурсан” зүйлээ хаяхгүй л байна. “Монполимет”-ийн зээлийн асуудал шийдэгдэх хүртэл Ц.Гарамжав улстөрөөс буухгүй. Энд зээлээ төлөх гэдэг үгийг хэрэглэхэд хэцүү. Учир нь зээл нь төлөгдөхгүй харин “шийдэгдэх” магадлалтай болсон.


НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 3
  1. зочин /124.158.112.3/ 2017-03-14 03:44:01

    Луйвар хийхдээ харин ч нэг ичихгүй хүн дээ . Баримт***рдлагатай бол гаргаж өгнө

  2. зочин /124.158.112.3/ 2017-03-14 03:44:42

    Луйвар хийхдээ айж ичнэ гэж энэ хүнд харин ч нэг байхгүй дээ. Баримт нотолгоог гаргаж өгч болно шүү

  3. zochini /66.181.183.62/ 2017-03-24 05:36:13

    ene. ir chin manaas hentei huvaaj avchaad henii d***baan door tomrood baiga eum boloo

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших