Баян-Өлгийн залуу гэрлэнэ гээд “хулхидсан” хүүхнээсээ 10 сая төгрөг нэхэмжилжээ
Баруунд гэрлэх нь эдийн засгийн ашиг сонирхол нарийн тооцоо дээр явагддаг. Гэрлэлтийн гэрээндээ салахдаа өмч хөрөнгө, мөнгө төгрөгөө хуваах тухайгаа хүртэл оруулдаг. Манайд ч энэхүү гаж гэмээр зүйл нэвтэрсэн. Гэхдээ монголчуудыг бодвол уламжлалт зан заншилдаа хамаагүй үнэнч байдаг казак иргэдэд “халдсан” гэхээр гайхалтай. Ш.Ж хэмээх казак залуу нутгийн бүсгүй Г-гээс гэрлэнэ хэмээн хуурч их хэмжээний мөнгө, эд зүйлсийг хууран мэхлэх замаар авсан хэмээн шүүхэд өгсөн байна. “Хохирогч” нэхэмжлэлдээ “..би Г-тэй найз нөхдөөрөө дамжуулан танилцсан. 2016 оны 4-р сард 50 мянган төгрөг асуухаар нь дансаар шилжүүлж өгсөн, байрны түрээсийн 60 мянга гээд гуйхаар нь өгсөн, лизингээр авсан зурагтын үнэ 550 мянган төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь бас л өгсөн. Гар утас эвдэрсэн гэхээр нь Номин их дэлгүүрээс 310 мянгаар шинэ утас авч өгсөн, Удахгүй төрсөн өдөр болно гэхээр нь Мөнгөн завъяа дэлгүүрээс 430 мянгаар ээмэг, зүүлт, бөгж авч өгсөн, дараа нь ээжийн бие муудлаа, цалин буухгүй байна гэхээр нь 500 мянган төгрөг өгсөн. Ээж эм захисан гэхээр нь 200 мянгыг өгсөн. Эгчид нь Баян-Өлгий явах унааны зардал гэж 110 мянгыг өгсөн. Аймгаас ирэхэд нь хоёр сарын байрны түрээс гарсан гэхээр нь 120 мянгыг өгсөн...” гэжээ. Тэд ярилцаад суухаар болсон гэнэ. Бүсгүй нь аймгаас ярьж ээжийн бие гайгүй болсон, чи хүрээд ир гэсний дагуу залуу ажлаасаа чөлөө аваад бэр гуйх ажилд бэлдэж айлын тоо аваад хамаатан садангуудад нь бэлэг бэлдэж мөн фургон түрээслэн очиж их зардал гаргажээ. Ээж нь хүүгээ эхнэртэй болох нь гэж баярлаад тэтгэвэрийн зээл авч 3,8 сая төгрөг өгчээ. Бэр гуйхад залуугийн талын 12 хүн очиж хоёр өдөр найрласан байна. Мөн ирээдүйн хадам ээждээ 500 мянган төгрөг бэлнээр өгчээ. Хотод ирээд залуу 600 мянган төгрөгөөр байр түрээслэн бүсгүйгээ авчирчээ. Гэтэл нэгхэн сарын дараа чи өөрийхөө замаар яв, би өөрийхөө замаар явна гээд яваад өгчээ. Ийнхүү залуу хамаатан саднаа дагуулан сүр бараатай эхнэр авсан боловч эцэстээ ганцаараа хоцорч ах дүү, овгийнхон дундаа ичигвэртэй байдалд орсон гэнэ. Тэрээр энэ бүх хохирлоо 10 сая төгрөг гэж тооцоолжээ. Харин монгол хүүхнүүд шиг “моншихдоо” сайн гэмээр казак бүсгүй “...намайг ёс заншлын дагуу гуйж ав гэж дуудаагүй, энэ хүнээс мөнгөн тусламж ч авч байгаагүй. 160 мянган төгрөг л авсан. Бэр гуйхад зарцуулсан гэх мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин эдний талаас 12 хүн ирж идэж уугаад явсан, манай ёсонд бэр гуйхад морь өгөх ёстой байдаг. Би 600 мянгын цалинтай, зурагтын төлбөрөө төлөх боломжтой, байрны төлбөр гэж 100 мянга аваагүй. Би утсаа усанд унагаж норгосон байсанд утас бэлэглэж байна гээд өөрөө авч өгсөн. Дараа нь утас авч өгсөн гээд нэхээд байхаар нь буцааж өгөхөд аваагүй. Манай ээжид 500 мянган төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй, машин түрээслэсэн төлбөрийг зөвшөөрөхгүй, ээж нь тэтгэврийн зээл авсан гэдгийг ч мэдэхгүй. Энэ хүнийг шүүхдэнэ гэж ёстой санаагүй..” гэжээ. Бүсгүй ч гэсэн энэ явдлаас болж нутагт нь нэр хүнд унасан гэжээ. Эхнэр авах гэж их мөнгө зарцуулсан ч эцэстээ мөнгө ч үгүй эхнэр ч үгүй хоцорсон залуу уурандаа бүсгүйг хулгайч, луйварчин гэж загнаж 10 сая төгрөг өгөөд салаарай гэж дарамталсан тул айсандаа ухаан алдаж унасан гэнэ. Сүүлдээ ажил дээр нь очиж хэрүүл хийжээ. Залуу нэг сар хамт амьдрахад надад хоол, цай ч хийж өгөөгүй, зугаалганд явлаа гэж худлаа хэлээд 2-3 хоног өөр газар хоносон болохоор нь л ажил дээр нь очсон гэжээ.
НУУЦ.мн
Зайлцгаа.
Хөгжилтэй юмаа. Сурмаар юм бна энэ хүүхнээс би ерөөсөө хүнээс юм нэхэж чэдахгүй юм ккккк
Бодит хошин шог
NEG SAR EDELSEN BOL TER ZEREGIIN UYM BH BIZDEE YOSTOI ARCHAAGUI LALIIN SHASHINTAI LALARIIN KAZAH BNDAA KKKK HOHINO.MANAI MONGOLD ENIIG ZALILAN GEDEGUIMAA
кккк...монгол хүүхнүүд ч бас иймэрхүү шүү...монгол эрчүүд нь бол нэхэхгүй ээ..тонил гээд л болоо кк
кккк...монгол хүүхнүүд ч бас иймэрхүү шүү...монгол эрчүүд нь бол нэхэхгүй ээ..тонил гээд л болоо кк
кккк...монгол хүүхнүүд ч бас иймэрхүү шүү...монгол эрчүүд нь бол нэхэхгүй ээ..тонил гээд л болоо кк
hoorhom yumaa kkk
Eooe eleg ymaa muuhan hoshin shognoos ineedtei uguulleg shig l bna