Нууц мэдээллийн уурхай

Ч.Бат-Эрдэнэ: Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгч биш. Яагаад гэвэл тэр хууль бус бүрэлдэхүүнээс сонгогдсон

Нийтэлсэн: 2017-03-12 00:49:27

Монголын Үндэсний Олимпийн Хорооны 2012 оны чуулган хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулж "Олимпизмийг аврах хөдөлгөөн" ТББ-аас мэдээлэл хийлээ. 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч “Монголын Олимпийн Чуулганы 2012 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай "Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүдийг батлах тухай" тогтоолыг хүчингүй болгохоор тогтов” гэсэн шийдвэр гаргажээ. Ингэснээр МҮОХ-ны эрх барих дээд байгууллага болох “Олимпийн чуулган” дүрмийн бус шийдвэр гаргасан, өнөөгийн МҮОХ-ны бүтэц, үйл ажиллагааг хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулж байна хэмээн “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, спортын сэтгүүлч Н.Тамир хэллээ.

"Олимпизмийг аврах хөдөлгөөн" ТББ-ынханы зүгээс хэд хэдэн шалтгааныг үндэслэн шүүхэд хандахаар шийджээ. Үүнд,

МҮОХ-ны өнөөгийн ерөнхийлөгч гэгдэх Д.Загдсүрэн нь МҮОХ-г хохироосон эрүүгийн гэмт хэргийн улмаас 2014 онд Монгол Улсын шүүхээс гурван жилийн хорих ял авсан нь Олон улсын олимпийн хорооны Олимпийн Харти, МҮОХ-ны өөрийн дүрмийг зөрчиж байгаа тул нэн даруй огцрох нь зүйтэй гэж үзэж, удаа дараа шаардлага тавьсан.
    
Гэвч хууль дүрэм зөрчин 2012 оны Олимпийн чуулганаар МҮОХ-г бүрдүүлсэн бүрэлдэхүүн 2014 оны гишүүдийн хурлаар эрүүгийн гэмт хэрэгт шийтгэгдсэн Д.Загдсүрэнд 97 хувийн итгэл үзүүлсэн юм. Ийм учраас 2012 оны Олимпийн чуулганаар бүрдсэн МҮОХ-ны бүтцийн асуудлыг цэгцлэхээс нааш МҮОХ-ны удирдлагын гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагаа зогсохгүй юм байна гэж үзэн бүрэлдэхүүний асуудлаар шүүхэд хандсан юм.

Олимпийн хороо гэдэг бол олимпийн спорт, олимпийн наадмыг төлөөлсөн байгууллага байх ёстой. Ийм ч учраас Олон улсын олимпийн хорооны Олимпийн Харти, МҮОХ-ны дүрмэнд Олимпийн хорооны бүрэлдэхүүнд олимпийн спорт зонхилох ёстойг заасан байдаг. Маш энгийн ойлголт юм. Гэтэл манай МҮОХ ямар бүтэцтэй байгааг хавсралтаас харж болно. "Олимпизмийг аврах хөдөлгөөн" ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ
"МҮОХ нийт 92 гишүүнтэй. Олимпийн Хартид зааснаар гишүүдийн 50-иас илүү хувь нь Олимпийн спортын холбоод байх ёстой. Гэтэл одоогийн байдлаар гишүүдийн ердөө 25 нь буюу 27 хувь нь олимпод ордог спортын төрлийн холбоод байна.

Одоогийн гишүүдийн бүрэлдэхүүнд үндэсний бөх, сур, шагай, морин спорт уяачдын холбооноос авхуулаад 21 аймаг, дүүргийн нэртэй холбоо хүртэл багтаж байгаа.

Нийт 92 гишүүн. Үүнээс:

    Олимпийн төрлийн спорт: 25

    Олимпийн бус төрлийн спорт: 23
    Спортын холбоо бус: 44

Товчхон хэлэхэд Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгч биш. Яагаад гэвэл тэр хууль бус бүрэлдэхүүнээс сонгогдсон. Хууль бус бүрэлдэхүүнтэй болохыг нь шүүхээс тогтоосон учраас МҮОХ бол Олимпын хороо биш. Тиймээс бид шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Олон улсын олимпийн хороо болон харилцагч төрийн болон хувийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэхээр бэлдэж байна" хэмээн ярилаа.

Тус мэдэгдэл нь МҮОХ хууль бус байгууллага учраас ямар нэгэн байдлаар харилцахгүй байхыг уриалсан агуулгатай байх гэнэ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших