Нууц мэдээллийн уурхай

МАХН: Засгийн газрыг огцруулах шаардлагатай

Нийтэлсэн: 2017-03-10 06:52:45

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга Б.Тулга нар мэдээлэл хийлээ. Тэд МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэр, мэдэгдлийг танилцуулав. МАХН-аас Эрдэнэтийн 49 хувь болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар мэдэгдэл гаргасан байна.Тус нам ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйг хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн үзэж буйг Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян хэлж байна. Тэрбээр ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүйгээр  Монголыг хүнд байдлаас гаргах олон зам байгаа боловч эрх баригчид ашиглахыг хүсэхгүй байгааг хэлэв. Тухайлбал, Тавантолгойг хөдөлгөхөд  100 тэрбум ам.доллар босгох боломжтой гэв.

 МАХН-ын мэдэгдэлд:

 МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэнд амласан амлалтаасаа бүрэн ухарч, татварыг өсгөж, цалин тэтгэврийг нэмэхгүй байх замаар олигархиудын авсан өр, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн завшсан мөнгийг ард түмнээр төлүүлэх гэж байна...Улсын өр гэгдэж буй их хэмжээний өр зээлийг хувааж авсан бүх хүн өнөөдөр УИХ-д сууж, зарим нь сайдын албан тушаалыг хашиж байна. МАН өмнөх Засгийн газрын асуудал, өр зээлийг мэдээгүй байсан гэх нь ямар ч үндэслэлгүй...Цаашид сонгуулийн амлалтаасаа ухран буцаж, хууран мэхлэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал нь МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулахыг шаардах болно гэсэн байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших