Сурагчдын эцэг эхээс өгсөн Мартын 8-ны бэлгийг голсон багшийг халжээ
Нийтэлсэн: 2017-03-10 02:30:28
Оросын Сочи хотын ЕБ-ын 8-р сургуулийн багш Элла Александрович Мартын 8-наар эцэг эхийн зөвлөлөөс өгсөн таван мянган рублийг хэтэрхий бага хэмээн голж шуугиан дэгдээгээд ажлаасаа халагджээ. Эцэг эхийн зөвлөлөөс ангийн багшдаа сарнай цэцгийн баглаа, таван мянган рубльтэй дугтуй бэлэглэжээ. Харин багш өгсөн мөнгийг нь өөрийх нь ажлыг хэрхэн үнэлдэгийн илэрхийлэл хэмээн үзэж дургүйцлээ олон нийтийн сүлжээгээр шуудхан мэдэгдсэн байна.
-Мартын 8-наар өчүүхэн/5000/ бэлэг өгсөнд тань баярлалаа. Нуулгүй хэлэхэд буцааж өгмөөр байна. Энэ бол та нарын миний хүүхдүүтэй ажиллаж байгааг дүгнэсэн хэрэг. Хүүхдүүд тань надад Вадикаас маан ч дутуугүй үнэтэй байсан. Гэхдээ хүүхдүүд үүнд буруугүй. Өөр ангийн багш олж авсан нь дээр байх. Эсвэл би би өөрийгөө хэт үнэлээд байна уу...тэгж л таарч байх шиг байна. Тэгэхээр шинэ багш олж аваарай-
Багшийн пост тэр дороо шуугиан тарьжээ. Эцэг эхчүүд гомдол гаргасан байна. Тэдний хувьд 25-30 мянган рублийн цалинтай багшийн хувьд таван мянган ржбль нь боломжийн бэлэг гэнэ. Хэрэг явдалд хотын дарга нар оролцож эцэст нь 9-ны өглөө голомтгой багш өөрийн хүсэлтээр ажлаасаа халагджээ. Удалгүй багшийн гомдлын учир тайлагджээ. Түүний хүү Вадикын ангийн багшид эцэг эхийн зөвлөлөөс нь 10 мянган рубль бэлэглэсэнд л атаархаж уурссан гэнэ.
НУУЦ.мн