“Есүс хамгийн эрхэм”-ийн пасторын дүү нар итгэгчийнхээ 141 сая төгрөгийг залилжээ
Нийтэлсэн: 2017-03-10 01:00:31
Монголын христичид Библи гардаг Ийсүсээс нэлээд өөр хүмүүс аж. 2003 онд нээгдсэн “Есүс хамгийн эрхэм” гэдэг цуглааныхан мөнгө төгрөгний хэрүүлтэй, шүүх цагдаагийн хэрэгтэй салжээ. 2009 онд пастороор ирсэн Мөнхбаяраагийн хоёр эмэгтэй дүү нь цуглаанд явдаг итгэгчийнхээ 141 сая төгрөгийг залилсан хэрэгт холбогджээ. Б.У нь олон жил Япон улсад ажиллаж амьдраад ирсэн санхүүгийн хувьд боломжтой эмэгтэй байжээ. Түүнийг мөнгө зээлдүүлдэг тухай цуглааныхан нь мэддэг байсан гэнэ. Гэхдээ пасторынхоо дүү нарт их хэмжээний мөнгөө алдсан тул өдгөө хүнд байдалд ороод байгаа аж. Болсон явдлын тухай хохирогч нь “...Мөнхтуул, Мөнхцэцэг нар нь надаас 71 удаагийн үйлдлээр нийтдээ 248.8 сая төгрөг авсан. 33 удаагийн үйлдлээр 141.1 саяын төгрөгийн хохирол учруулсан. Эгч нь “ХААН” банкаар 15, Төрийн банкаар 6, бэлнээр 2 , нийт 23 удаагийн үйлдлээр 99.9 саяыг, дүү нь “ХААН” банкаар 9, Төрийн банкаар 1, нийт 10 удаагийн үйлдлээр 41.2 сая төгрөг төгрөг авсан. Би 2016 онд анх “Есүс” чуулганд явахаар болсон. 2008-2015 онд хүүхдүүдийн цуглаанд би багшаар ажилладаг байсан. 2010 оны үеэс Мөнхбаяраа гэх пастор ирсэн юм. Тэр үеэс Мөнхбаярааг таньдаг болсон 2012 оны 6-р сарын үед Мөнхбаяраа пастор надаас “манай хоёр эмэгтэй дүү наймаа хийх гэтэл мөнгө дутаад байна” гээд сая төгрөгийг 7-10 хоногийн хугацаатай зээлээч гэсэн. Тухайн үед пастортоо итгээд л өгсөн. Сарын дараа тэд 1.1 сая болгож өгсөн. Би зээлүүлсэн саяа аваад 100 мянгыг нь бурхан та нарт өгч байгаа юм гээд буцаагаад өгсөн. Би 2006-2012 он хүртэл сүмд явж эгчийг нь огт харж байгаагүй. Дүү нь тухайн үед оюутан байсан болохоор магтаалд үйлчлэх гэж ирдэг байсан. 2013 оны дунд хэсэгт дүү нь надтай хамт хүүхдийн цуглаанд багшаар үйлчлэх болсон. Энэ үеэс эхлээд а пастор хоёр дүүгээ бараандаа явах гэж байна гээд л 1-5 сая төгрөгийн хооронд мнгө аваад эргүүлж өгдөг байсан. Нэг удаа тэр хоёр ирээд Уранчимэг эгчээ,Бөмбөгөр дээр хамт наймаа хийдэг хүмүүс 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн асуугаад байна гэхээр нь би та хоёроос өөр хүнд мөнгө зээлмээргүй байна гэсэн. Тэр хоёр Эрээнээс Бээжин хүртэл автобусаар явдаг, таньдаг хүмүүстэй хамт явбал аюул бага байдаг тус болооч, авсан мөнгөө буцаагаад өгдөг шүү дээ, ах байгаа болохоор бид танд худал хэлэхгүй гэж гуйсан. Би тухайн үед наймаа эрхэлдэг байсан болохоор наймаа хийдэг хүний зовлонг мэдэх тул итгээд өгсөн. Энэ данс тооцоог дүү нь барьдаг байсан. Над руу өөр хүний дансны дугаар явуулдаг байсан. Эгч дүү хоёр Алтжин дэлгүүрт метр2 нь 10 мянган долларын үнэтэй 6х6 метрийн лангууг авах гэж байна, туслаач гэж цувуулж мөнгө авч байсан. Баянгол дүүргийн 3-р хорооллын 26-р байранд ... тоотын байрыг худалдаж авах гэсэн юм, байрны урьдчилгаа мөнгө зээлээч гэж авсан Ингэж 16.3 саяыг авсан. Гэтэл дүү нь байр авах гэж биш харин өөрийнхөө зээлийн данс руу хийлгэсэн байсан. Эгч нь мөн Баянгол дүүрэгт байр авна 27 саяыг Туул, Урнаа гэдэг нэрээр хийгээрэй гэж хэлж байсан. Мөнгө авахдаа л анхнаасаа худал хэлж байсан. Мөнгөө нэхэхэд дүү нь мессежээр мөнгө авсан хүмүүсийн зарим нь он гаргаад өгье, зарим нь цагаан сараас хойш лангуугаа зараад өгье гэж бичсэн байсан.Дараа эгч нь мөнгө авсан хоёр хүн зугтаагаад алга болчихсон гэсэн. Иргэний үнэмлэх нь байгаа юм чинь харъяа дүүргийн цагдаагийн газарт мэдэгдье гэхэд тийм юм байхгүй гэсэн. Намайг мөнгөө нэхэхэд сүүлдээ тэдний яриа зөрж эхэлсэн тул бичлэг хийсэн. Би эгчийг нь гуйгаад ирээд уулзаадах, өөр хүмүүс аваагүй та хоёр л авсан биз дээ гэхэд тиймээ, таны бие муу байсан учраас бид нар хэлж чадаагүй юм гэсэн... . Одоо яаж төлөх гэж байна вэ гэхэд Алтжин худалдааны төвд байх 6 х 6 метрийн лангуугаа зарна гэж хэлсэн. Гэтэл 100 саяар лангуугаа зарсан ба энэ мөнгөнөөсөө надад нэг ч төгрөг өгөөгүй. Би лангуугаа зарсан гэдгийг хавтаст хэрэгтэй танилцахдаа л мэдсэн. Надад лангуугаа зараагүй гэж байсан. Надаас авсан мөнгөө хувьдаа л ашигласан байсан. Эмчилгээний зардал нэхэгдээд банк бус санхүүгийн байгууллагад байраа тавьсан. Хэрэв миний мөнгийг өгчихсөн бол байраа хураалгахгүй байсан. Би үнэхээр их гомдолтой байна.Одоо надад группын мөнгөнөөс өөр орлого алга...” гэжээ. Ийн явдал “Есүс хамгийн эрхэм” сүмд болжээ. Цуглааны итгэгчдийн мэдүүлснээр сүмийн хуучин эд хогшилыг 2014 оны сүүлээр пасторын дүүгийн нөхрийн фэйсбүүкээр зар тавьж зарж борлуулж байсан гэнэ.
НУУЦ.мн
