Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 7.2 хувиар буурчээ

Нийтэлсэн: 2017-03-09 09:28:46

Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ, Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдийг камержуулах, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” зэрэг ажлуудыг энэ оны 01 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цэгийг газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл ажилуулж, зөөврийн хяналтын камер байршуулсан нь тодорхой үр дүнд хүрээд байна. Улаанбаатар хотын  хэмжээнд энэ оны эхний 2 сард 57835 гомдол, мэдээлэл бүртгэж шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 72.0 хувийг эзэлж байна.


Бүртгэгдсэн гомдол, мэдээлэл урд оны мөн үеэс 988 нэгжээр буюу -1.6 хувиар буурсан бөгөөд 94.5 хувийг шийдвэрлэсэн байна.
Мөн оны эхний 2 сард  2987  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 233 хэргээр буюу -7.2 хувиар буурч, илрүүлэлт 4.6 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 62.5 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. 

Урд оны мөн үетэй харьцуулахад: бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг -25.9, бусдын эд хөрөнгийг булаах -25.8, танхайрах гэмт хэрэг -7.8, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг -7.0, хүчиндэх гэмт хэрэг -5.6, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг -0.3 хувиар тус тус буурсан.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших