Нууц мэдээллийн уурхай

“Бизкон аудит”-ын Л.Отгонбаяр сонгуулиар намын нөхөддөө алдсан 7 сая төгрөгөө олж авах гэж зүдэрч явна

Нийтэлсэн: 2017-03-09 01:21:27

Он гарсаар хуулийн байгууллагаар шийдүүлж байсан сонгуультай холбоотой маргаанууд ил гарч эхэлжээ. Дарханд АН-ын Р.Бурмаа болон нэгэн бие даан нэр дэвшигчийн талынхан сурталчилгааны гэр барих газраа булаацалдан зодолдсон хэргийг шийдвэрлэсэн байна. Харин хотод  Сонгинохайрхан дүүргийн 71-р тойрогт МАХН-аас нэр дэвшсэн "БИЗКОН АУДИТ" компаний захирал Л.Отгонбаяр нь сонгуулийн сурталчилгааны портерийн төлбөрт алдсан долоон сая төгрөгнийхөө хойноос хөөцөлдсөөр явна. Сонгуулийн үеэр хөдөлгөөнт сурталчилгааны портер машин ашиглахыг МАХН-ын дарга Энхбаяр батлаж зөвшөөрөөд штабдаа даалгажээ. Энэ ажлыг намын сонуулийн штабд ажиллаж байсан Баянжаргал, Чинбат нар хариуцсан байна. Ямар ч байсан даргын үүрэг ажил болох нь болж нэг портерийг намын гараашид улаан хувьсгалын улаан өнгөөр будаж янзалж байсан гэх ч дараа нь сураг алдарчээ. Харин тэр портерийг Л.Отгонбаяр авах гэж мөнгөө өгөөд алдсан аж. Баянжаргал, Чинбат нар нь нэр дэвшигчтэй хамтран ажиллахаар  менежер нь гэж ойлгогдож байсан Батзаяатай амаар тохирч гэрээ байгуулсан гэнэ. Гэхдээ гэрээнд хэвлэлийн асуудал нь л хамрагдсан болохоос  бүрэн тоноглосон портер гэх зүйл ороогүй болж таарчээ. Ерөөсөө нам дээр портероор сурталчилгаа хийнэ гэж яригдаагүй гэж зүтгэдэг. Гэрээнд заасны дагуу нэр дэвшигч мөнгөө шилжүүлэхэд Чинбат нь өөрийн ажлын хөлс гэх 2,5 сая төгрөгөө аваад үлдсэнийг нь Баяжаргалд өгсөн гэдэг. Нэр дэвшигч нь портерийн мөнгийг намаараа дамжуулалгүй өгөөд алдсан бололтой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд ирэх ёстой портер нь ирсэнгүй. Чинбат нь намын даргаа дагаад хөдөө явчихсан гэнэ. Нэр дэвшигчийн ажилтан Санчирмаа нь Баянжаргалаас портераа нэхэхэд удахгүй ирнэ гэсээр сурталчилгааны хугацаа дууссан байна. Ингээд л сонгуульд ялагдсан Хувьсгалт нам дээр бүрэн тоноглогдсон сурталчилгааны портер машины хэрүүл дэгдсэн нь одоо ч хуулийн байгууллага дээр өрнөж байна. Сонгуульд ялагдсан хүн бухимдалтай байх нь мэдээж. Хэрвээ портероор сурталчилгаа хийсэн бол ялах ч байсан байж магадгүй. Харин намын нөхөд нь бид ажлынхаа хөлсийг л авсан гээд халгаахгүй байгаа гэнэ

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. зоч /59.153.115.70/ 2017-03-10 01:53:40

    шуналтай хуурамч залуу

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших