Хятад эцэг эх нь хүүгээ загалмайд “цовдолж” шийтгэжээ
Нийтэлсэн: 2017-03-07 03:32:18
.jpg)
ShanghaiiList-д мэдээлснээр Чунчин хотод нэгэн хүнсний дэлгүүрийн үүдэнд Ийсүс Христ шиг загалмайд цовдлуулсан хүүгийн зураг орон нутгийн цахимаар цацагджээ. Зургийн мөрөөр хэвлэлийнхэн газар дээр нь ирсэн байна. Дэлгүүрийн эзний мэдэгдсэнээр эхнэр нь хүүтэйгээ тоглож тоглоомын шийтгэл болгон хэдхэн минут хүлсэн, ердөө гэр бүлийн хүрээний наргиа наадам байсан хэмээн мэдүүлжээ. Харин хөрш дэлгүүрийнхэн эцэг эх нь хүүгээ маш ууртайгаар чангаар хараан загнаж байхыг сонссон, харсан хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ. Тэдний сонссоноор хүү нь гэрийн даалгавраа хийгээгүй байснаас энэ хэрэг дэгдсэн аж. Ер нь хүүтэйгээ их догшин ширүүн харьцдаг гэжээ. Гэсэн ч цагдаагийнхан энэ явдлыг тоолгүй орхижээ.
НУУЦ.мн

h***zan nutgiinhaa medeeg sain oruulj bainaa. hel ys saitai hyja shuu