Нууц мэдээллийн уурхай

Москва дахь Монголын ЭСЯ-ны эзэмшлийн байрнаас нууц казино илэрчээ

Нийтэлсэн: 2017-03-07 01:40:01

Арбатын гудамжин дахь нэгэн байрнаас $1 сая орчмын үнэтэй тоноглол бүхий нууц казино илрүүлсэн талаар Москвагийн цагдаагийн эх сурвалж мэдээлжээ. Тэнд рулетын таван ширээ, 17 автомат машин байсан гэнэ. Цагдаагийн шалгалтаар энэ байр нь ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны харьяа газар болох нь илэрчээ. Одоо цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн, гадаадын дипломат төлөөлөгчийн газар яагаад казино ажиллаж байсныг шалгаж эхэлсэн байна. Энэ газар нь эмчилгээний зориулалтын иогийн үйлчилгээ гэсэн нэр хаягтай байсан бөгөөд цагдаагийнхны ажиглалтаар үдэш бүр үнэтэй машин унасан илүүдэл жинтэй эрчүүд цугладаг байсан нь анхаарал татсан байна. Ингээд цагдаа нарыг шалгалт хийхэд нууц казино илэрсэн ба касснаас нь бэлэн 20 сая рубль илэрчээ. Нууц казинод тоглуулагч, касс, хамгаалалтынхан гээд нийт 10 орчим хүн ажиллаж байсан гэнэ. Казиногийн ажилтны цагдаад мэдүүлснээр энэхүү казиногийн орлого Москвагийн хувийн компанийн дансанд шилждэг. Түүгээр нь Ланд Круйзер голдуу үнэтэй автомашиныг бөөний үнээр авч Кавказад хүргэн өндөр үнээр зарж хөрөнгө оруулалтаа нөхөж байсан гэжээ.Оросын улсын бүртгэлийн мэдээллээр энэ байр нь Монгол улсын элчин сайдын яамны мэдэлд байдаг гэнэ. Зарим хуульчдын үзэж байгаагаар элчингийн байрыг хувийн компаниуд оффисийн зориулалтаар түрээслээд өөр үйл ажиллагаа явуулж байгааг элчингийнхэн мэдэхгүй байх боломжтой гэжээ. Цагдаа нар гадаад орны дипломат төлөөлөгчийн газрын байранд хэрхэн казино ажиллаж байсан хэргийг шалгаж байна.

 
Эх сурвалж: Life.Ru

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших