Нууц мэдээллийн уурхай

Охидын хөхийг халуун чулуугаар хайрдаг Африкын аймшигт заншил Англид нэвтэрчээ

Нийтэлсэн: 2017-03-06 15:34:05

Metro-д мэдээлснээр бэлгийн бойжилтын үедээ орсон өсвөр насны охидын хөхийг халуур төмөр чулуугаар хайрч өсөлтийг нь зогсоодог африк заншил Их Британид нэвтэрчээ. НҮБ-ын Хүүхэд эмэгтэйчүүдийн сангийн Английн салбарын мэдээлснээр Камерун, Нигерийн овгуудаас гаралтай энэ зан үйлд дэлхий даяар 3,8 сая охид өртсөн бол сүүлийн нэг жилд Их Британид мянга гаруй охидын хөхийг хайрсан гэжээ.

Энэхүү зэрлэг заншлыг эсэргүүцэгчдийн нэг Хусэйн ийн бичсэн байна.

-Өмнөд болон төв Африкаас гаралтай энэхүү бурангуй үйлдлийг манай уламжлал, ёс зан заншил хэмээн хэрхэвч хамгаалж зөвтгөж болохгүй. Хөх хайрах нь ердөө л эмэгтэйчүүдийг эрхэндээ байлгах оруулах гэсэн эртний мунхаг уламжлалых нь илрэл юм. Бүр тодруулбал тэдний гоо сайхан, бие эрхтнийг нь хүртэл өөрсдийн хүссэнээрээ байлгах гэсэн хэрэг.  Африкийн бурангуй үзлээр эмэгтэй хүний хөх нь гоо сайхны илэрхийлэл биш харин ердөө л эрчүүдийг өөртөө татдаг илүүдэл шахуу эрхтэн гэж үздэг. Хэрвээ хөх нь урган төлжиж эхнэртэй эрчүүдийн анхаарлыг татаад байвал бүр бузартсан хэмээн үзэж авч хаях гэдэг. Африкийн олон оронд эмэгтэйчүүд ийм үзэл бодол урхагшсан нийгэмд амьдарч байна-


 Африк заншлаар эр хүний нүд, анхаарлыг татаад байгаа хөхийг халуун чулуу төмрөөр хайрах, бүсээр тас боох замаар бүрэн “байхгүй” болгох зан үйл нь бүр хэдэн хоногоор ч үргэлжилэх нь бий гэнэ.

Ингэснээр өмнө нь охиныг ариусган бузрыг нь арилгаж байна гэдэг байсан бол өдгөө хүчиндүүлэх, охин насандаа хүүхэд төрүүлж эрдэм ном сурах боломжоо алдахгүйн тулд чиний төлөө л хийж байна гэх мэтээр тайлбарладаг болжээ. 

Гэтэл энэхүү заншлын улмаас олон охид хөхний хорт хавдар, арьсны өвчин тусдагаас гадна хөх нь бүр ширгэж алга болох ч тохиолдол гардаг гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин /124.158.109.140/ 2017-03-07 16:38:44

    тэнэг бузар заншил

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших