Мафийн боссын 14-тэй хүү эцгийгээ гэмт бүлэглэлийх нь хамт цагдаад барьж өгчээ
Нийтэлсэн: 2017-03-06 08:16:25
Хүн тэжээвэл толгой цусдана гэдэг шиг хэрэг Италид гарсан тухай megapressa.com-д мэдээлжээ. Калабрий мужийг атгадаг мафийн Ндрангета бүлэглэлийн толгойлогч хүүгээ төрсөнөөс нь хойш өөрийнхөө залгамажлагчаар зарлаж эртнээс бэлдэхээр шийджээ. Хүү нь сургуульд сурдаг нэртэй ч үнэндээ өдөржингөө эцэгтэй хамт явдаг байжээ. Аав нь бүлэглэлээ удирдах зохион байгуулах, хар тамхи оруулж ирэх ажиллагаа явуулах, боох баглах, тээвэрлэх зэрэг бүхий л ажиллагаандаа оролцуулж бүхнийг нэгбүрчилэн зааж өгч иржээ. Мөн бусад бүлэглэлийн дон нартай уулзахдаа дагуулж явуулан Ндрангета-гийн ирээдүйн толгойлогч хэмээнтанилцуулдаг байсан аж. Бүр аавынхаа хамтаар бүлэглэлээсээ урвасан гишүүдийг залхаах ажилд хүртэл оролцсон гэжээ. Ийнхүү 14 нас хүрэхэд тэрээр зөвхөн эцгийнхээ бүлэглэлийг төдийгүй бусад мафиудын бүтэц, зохион байгуулалт , сүлжээ болон мафиудтай хамтран ажилладаг хууль хүчнийхэн, улстөрчдийг нарийн сайн мэддэг болжээ. Гэсэн ч хачирхалтай нь хүү эцгээсээ урваж цагдаагийнхантай хамтарсан байна. Одоогоор Никола гэдэг нэртэй л гэгдэж байгаа хүү аавынхаа Ндрангета бүлэглэл болон Калалбрий мужийн бусад бүх мафийн бүлэглэлийг цадаад барьж өгчээ. Энэ хэрэг дэгдэхээс өмнө нь эцэг нь өөрийнхөө гар утасны дугаарыг см карттай нь хамт хүүдээ өгсөн байжээ. Харин тэр см-ыг нь Никола цагдаад өгсөнд эцгийх нь харьцдаг байсан мужийн сенат, цагдаа прокурорын өндөр албан тушаалтнуудын утасны дугаар гарч ирсэн гэнэ. Болсон явдал мужийн мафийг бүрэн сүйрэлд оруулжээ. Ндрангета бүлэглэлийнхэн толгойлогчийн хамт бүгдээрээ баригдсан бол бусад мафиудаас ч олон гэмт хэрэгтэн баривчлагджээ. Мөн мужийн сенат цагдаа прокуророос олон хүн баригдсан байна. Одоогоор хүүг цагдаагийн тусгай хамгаалалт дор Ром хот руу шилжүүлсэн гэнэ.
NUUTS.mn

үнэн бол сайхан мэдээлэл байна