Нууц мэдээллийн уурхай

Д.Оюунхорол Кувейтийн томчуудын ая тухын тулд 14 компаний Богд уулан дахь газрын зөвшөөрлийг цуцалжээ

Нийтэлсэн: 2017-03-06 07:30:37

Дархан цаазат Богд уулын өвөрт "Монгол-Кувейтийн судалгааны төв" гэж бий. Хатуу хучилттай зам, өндөр хүчдэлтэй 14 айлын орон сууцтай энэ байгууламжид Кувейтын тал  2.7 сая.доллар зарцуулснаас жилдээ 2,4 тэрбумын урсгал зардлын санхүүжилт өгдөг. Энэ нь манайдаа л том мөнгө. 2008 оны хавар  Эль-Кувейт хотноо үзэглэсэн “Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын санамж бичиг”-ийн 2-р зүйлд “Хүрээлэн буй орчны судалгааны хамтарсан төв байгуулах талаар судалгаа хийх” талаар хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу ”Монгол Кувейтын судалгааны төв” мэндэлжээ. Ердөө хоёрхон сарын дараа л энэ төвд Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Түргэний ам” гэх газарт 3.5 газрыг олгосон. Дараа нь 2015 онд нэмж 10,1 га газрыг үйл ажиллагааны хүрээ нь өргөжин тэлж байгаа хэмээн өгчээ. Төвийн зорилго нь хүрээлэн буй орчны судалгааны хийх гэж заагдсан ч дараа нь Кувейтийн томчууд ирж амардаг газар болж хувирсан. Ялангуяа Д.Оюунхоролыг  сайдаар ирэх бүрийд улам “хазайдаг” гэнэ. Өнгөрсөн оны намар тус төвийг өөрийн мэдэлдээ авсан гэх шуугиан дэгдсэн. Захирлуудынх нь хаусыг өдрийн 350 мянган төгрөгөөр түрээслэдэг, 12 өрөөтэй зочид буудал, ресторан нь гэр бүлийн хоёр давхар байшин болон хувирсан гэж шуугисан. Энэ үеэр улсын бүртгэлд огт байхгүй “Өвөр эко Зайсан” гэсэн компанийн нэрээр орлого зарлага нь хийгддэг тухай мэдээлэл цацагдсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол сайдаас тайлбар өгөхийг хүсэхэд “Анх БОНХАЖ /Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлал/-ын сайдаар томилогдоход Монгол дахь Кувейтын ЭСЯ-наас уг төвийн үйл ажиллагааг сэргээх хүсэлт тавьсан. Кувейтын Засгийн газраас өгсөн тусламж ямар ч эзэнгүй, өмчийн харьяалалгүй орхигдсон, олон тэрбум төгрөгийн хөрөнгө эзэнгүй орхигдсон байсан. Тиймээс тухайн үед Кувейтын ЭСЯ-наас энэ байгууллагын ТББ-ын хэлбэрээр ажиллуулж, өмчийг эзэнтэй болгож, барилга байшинг ашиглалтад оруулж өгөөч гэж гуйсан” гэж хариулсан. Гэхдээ л Кувейтийн Эмирийн ханхүү, Батлан хамгаалахын сайд нарын амралт зугаалгын байр баригдаж байгаа гэх яриа намдаагүй. Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаж Д.Оюунхорол ахин БОАЖ-ын сайд болохын цагт урьдын адилаар энэ төвийн “нар гарчээ”.  Сайд хатагтай ажлаа авсаны дараахан буюу 2016 оны 8-р сарын 24-ний “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалын хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн ам болон Түргэний аманд газар ашигладаг 14 аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших зөвшөөрлийг цуцалжээ. Цаг хугацаанаас нь харахад ихэд яарсан, сайд болонгуутаа хийх хамгийн эхний ажлын нэг нь байсан нь илт. Газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан шалтгаан нь бас л “ноцтой”. Кувейтын ЭСЯ-наас “Кувейт-Монголын судалгааны төвийн одоо байгаа хашаанаас дотогш ямар нэг хувь хүн албан байгууллагад олгосон газар ашиглах зөвшөөрөлд шаардлагатай арга хэмжээ авч өгөхийг хүссэн” хүсэлтийг үндэслэсэн гэжээ. Бүр тодруулбал  төвтэй хаяа нийлэн олон компани газар эзэмшиж байгаа нь Кувейтын Эмирийн айлчлалын үед аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж “гомдол” гаргажээ. Тэгэхээр Кувейт-Монголын судалгааны төв нь судалгаа шинжилгээний байгууллага бус харин томчуудын амарч тухалдаг газар болох нь батлагдаж байна. Иймд тус төвийг БОАЖЯ-ны мэдлээс нэн даруй салгах хэрэгтэй. Бас нэг сонирхолтой зүйл нь  төвөөс нэлээд хол Кувейтын ЭСЯ-наас байгуулсан гэх харуулын пост ажилладаг явдал юм. Хашаа постоо бусдын газрыг оруулаад хатгачихсан. Өдгөө постоос төвийн Кувейтын Эмирийн айлчлалд зориулж байгуулсан гэх барилга байгууламжтай  цогцолборын  хооронд орших бусдын эзэмшил бүх газрын зөвшөөрөл цуцлагдсан нь тодорхой болжээ. Ийнхүү Д.Оюунхорол сайд нэг тушаалаар 14 компани, байгууллагийн газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан. Хэрвээ хэлсэнийг нь хийхгүй бол төвийн санхүүжилт зогсож мэднэ хэмээн “айсан” биз. Газраа алдсан компаниудын дунд ердөө хоёрхон сарын өмнө буюу 2016 оны 6-р сард өмнөх сайдын тушаалаар газар авсан аж ахуйн нэгж хүртэл байжээ. Тэднийг газар аваад ашиглаагүй гэж нэмж “буруутгажээ”. Яамныхан зөвшөөрлийг нь цуцлахдаа тун дээрэнгүй хандаж урьдчилан мэдэгдэх, үндэслэлээ тайлбарлах үүргээ ч биелүүлээгүй байна.  Д.Оюунхорол сайдад Монголын компаний газар эзэмших эрх бус харин Кувейтийн томчуудын амрах тухлах ая тав чухал гэдэг нь эндээс харагдлаа. Удахгүй Түргэний аманд лалынхан ирж суурьшаад жижигхэн “Түргэнстан” болох бололтой. Үүнээс гадна “Кувейт-Монголын судалгааны төв” нь үнэхээр судалгааны байгууллага мөн үү гэдэг нь тодорхойгүй хэвээрээ л үлдлээ. Ядахдаа шонхор судалдаг байлгүй хэмээн найдахаас...
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 4
  1. зочин /202.9.40.159/ 2017-03-06 22:56:22

    Шонхор авалдаг байлгүй

  2. . /66.181.182.217/ 2017-03-07 02:34:11

    islam mongol eh orond min mungu uguh negel sejigtei mongol hun teneg bish

  3. ,,,, /14.53.29.38/ 2017-03-07 03:01:25

    elentsgiih ni sud***gaa bhav de guilgachin mongold yu gej sud***gaa hiij suuhav tenegiig ni ashiglaj zugaatsah gej l baihuu gehees tord ni suuj bga er emgui m***nuudiig ashiglaj zugaagaa l gargaj bga

  4. zochin /139.5.218.244/ 2017-03-07 04:30:28

    ГОМО МӨНХӨӨ ЧИ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР ИЧИХГҮЙ ШҮҮ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших