Экс прокурор Х.Тамир,экс тагнуулч Б.Амарбаясгалан нар нь хар тамхи зөөдөг хүнийг тосохоор Чойр луу явж байгаад баригджээ
Нийтэлсэн: 2017-03-03 12:26:28

Монголын хүчний байгууллагын ажилтан хар тамхи хэрэглэдэг байсан гэх шуугиан дэгдсэн нь экс прокурор Х.Тамир, экс тагнуулч Б.Амарбаясгалан нарын хэрэг юм. Тэр хоёр дээр бас нэгэн эрх зүйч нэмэгддэг нь “Бэрэн констракшн” –ы хуулийн зөвлөх Н. Мөнхбат аж. Гурван эрх зүйчийг хар тамхины хэрэгт “унагах” гэсэн хүн нь тэдний барааг зөөдөг байсан Б.Сүхбаатар болж таарсан. Тэрээр өмнө нь зургаан удаа ял шийтгүүлж байжээ. Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нар нь удаан хугацааны турш ажиглалтанд байжээ. Үүний үр дүнд тээврийн прокурор Х.Тамир мөн холбоотой болох нь тогтоогдсон гэнэ. Тухайн үед Б.Амарбаясгалан нь Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэсд ажилладаг байсан агаад 2015 оны 6-р сарын эхээр ажил дээрээ байхад нь Аюулгүй байдлын албанаас ажилтан шүүх эмнэлгийн 00-ын өрөөнд оруулж саванд шээс авчээ. Дараа нь дээрээ авчиран тайлбар авсан байна. Харин Х.Тамирын машинаас эрүүгийн хавтасд хэргүүд гарч ирсэнээр мөн л Дотоод аюулгүй байдлын хэлтсээс шалгалт оруулжээ. Удалгүй ерөнхий газраас ярин Х.Тамирыг хар тамхи татдаг эсэхийг нь шалгуул гэсэн үүрэг өгөгджээ. Бүр тагнуулын нэг нөхөртэй хамт хэрэглэдэг тухай яриа гарсан байжээ. Тагнуулч болон прокурор мөн “Бэрэн констракшн” –ы хуулийн зөвлөхийг мөс татдаг эсэхийг нь гол батлах хүн нь тэдний барааг урдаас зөөдөг Б.Сүхбаатар байсан. Тэрээр “...Би 2014 оны шинэ жилийн өмнөхөн Асралт гэж залуугийн компанид ажилд ороод Асралтын найз Амарбаясгалан гэх залуутай танилцсан. Хавар нь тэр та урагшаа явдаг юм чинь мөс гэдэг хар тамхийг Бээжингээс яаж авдаг талаар судлаад өгөөч гэсэн. Судлаад Бээжинд нэр нь тодорхойгүй Туяа эсхүл Зулаа гэх олон нэртэй нэг хүүхэн зуучилдаг, тэрээр цаанаасаа Симба гэдэг хочтой хар арьст залуугаас авдгыг олж мэдсэн. Туяатай уулзахад жижиг уутны талаар 0,7 гр орчим мөс үнэгүй өгсөн. Эрээнд ирээд Амарбаясгалан руу залгаад нөгөө бодисыг чинь олоод авчихсан шүү гэсэн. Маргааш өглөө нь хил дээр штамб даруулах гээд зогсож байсан чинь залгаад наагуур чинь эвгүй байна шүү, юм байгаа бол хаяарай гэхээр нь хогийн саванд хаяад хилээр хоосон орж ирсэн. Энэ явалт 2015 оны 5-р сарын 25-ных... Дараа нь 6-р сард Бээжингээс бараа авахаар 3700 юаньтай явсан. Очоод Туяагаар зуучлуулаад 2500 юаниар 0,9 гр буюу нэг уут мөс авсан. Хилээр гарахдаа ууттай мөсөө хар уутаар боогоод тамхиныхаа хайрцагт хийгээд халааслаад гарсан. Хил дээр мэдээгүй, шалгаагүй. Хотод ирээд Амарбаясгаланд утсаар хэлсэн чинь Сонгинохайрхан дүүргийн Орчлон-2 хорооллын гадаа машинтайгаа ирээд 1.5 сая бэлнээр өгөөд мөсөө авсан. Тэр дор нь улаан BMW машин дотроо хуванцар хэрэглүүр гаргаж ирээд доороос нь халаагаад утааг нь сорж хэрэглэсэн. Намайг хотод байхад Амарбаясгалан хэд хэдэн удаа залгаад одоо баяр болох гэж байна та нэг урагшаанөгөө юмандаа явчихаад ир л дээ гэхээр одоо хэрэггүй байхаа гэсэнд таниас 1 уутыг 2,5 саяар авна. 2 уутыг аваад ир одоо бэлнээр нь 2.4 саяыг өгье, ирэхээр чинь 2.6 саяыг өгнө гээд манай гэрийн гадаа машинтайгаа 7-р сарын 2-нд ирсэн. Би мөнгийг нь хараад зөвшөөрсөн. 2015 оны 7-р сарын 5-ны өдөр Бээжин явж өөрөөсөө мөнгө нэмээд Симбагаас 4 уут мөсийг 10 мянган юаниар авсан...Амарбаясгалан 2 уут мөс захисан, 1 уут мөсийг Мөөгий гэж залуу таныг авчирвал 2.5 саяар авна гэж байсан учраас түүнд өгөх зорилготой байсан. Үлдсэн 1 уутыг нь хадгалаад сүүлд нь Амарбаясгалан Мөөгий нарт зарчихна гэж бодоод шуналтаад 4 уутыг авчихсан. Тэгээд ч Амарбаясгалан хил бол асуудалгүй, би даана гээд байсан болохоор найдчихсан юм... Мөөгийг мөс хэрэглэдэг гэдгийг нь мэддэг. Би компаний офис дээр нь жижиг тасалгаа гаргах гээд ажиллаж байхдаа Мөөгийг ажлынхаа 00-ын өрөөнд мөс татаад зогсож байхыг нь харсан...” гэжээ. Гэсэн ч удалгүй мэдүүлгээсээ буцаж “...миний хувьд Н.Мөнхбат, Б.Амарбаясгалан, Х.Тамир нартай үгсэн тохирч мансууруулах бодис оруулж ирээгүй. Монгол руу орж ирээд вокзалын 00-ын өрөөнд Эрээнд янхан зардаг зүс таних өвөрмонгол залуутай таараад 6000 юаниар 2 боодолтойг авсан. Би мансууруулах бодисыг хэрэглээд нэг жил гаран болж байна...” гэжээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид ч мансуурсан үедээ мэдүүлэг өгсөн хүний яриагаар үйлчлүүлэгчдийг нь буруутгасан гэж эсэргүүцсэн. Гэхдээ Б.Сүхбаатарыг Замын-Үүдээр орж ирэхээс хойш ажигласан тагнуулынхан нийтийн жорлонд ороогүй гэдгийг нь баталсан гэнэ. Түүнийг их хэмжээгээр мөс оруулж ирнэ гэсэн мэдээлэл авагдсан байжээ. Үнэрч нохой ашиглан шалгахад сууж явсан машины баруун хойд суудлын доороос 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай битүү скочидсон мөс гарч иржээ. Бараа зөөгч болон худалдан авагч нар Улаанбаатар хотоос зүүн тийшээ 130 кмд Чойр орох замын наана Болор гэдэг хоолны газар уулзахаар тохирсон байжээ. Баригдсан наймаачин тагнуулынхантай хөдөлсөн бол нөгөөдүүл нь урдаас нь тосож авахаар давхижээ. Айраг сум өнгөрч байхад Амарбаясгалан би яараад байна, тэсэхгүй ньы, урдаас чинь очиж байя, багажтайгаа явж байна гэсэн гэнэ. Багаж гэж мөс татдаг гаанс багаж хэрэгслээ хэлдэг байжээ. Ийнхүү тосон давхиж явсан Тамир, Амарбаясгалан нар замдаа цагдаагийн тусгай бүлэгт баригджээ.
NUUTS.mn

Murdungiin baitsaagch nariin bichsen yum shig l bn teriig ni copy past hiijee
Lol ter suuleesee 2dahi oguulber bol hha
Tamir ***i namiin hvn beee
naduulaasaa ai hu