“Цэнхэр” залуус эхнэртэй ижил хүйстэн эрийг бичлэгээр сүрдүүлэн 20 сая төгрөг “салгажээ”
Нийтэлсэн: 2017-03-02 01:27:48
.jpg)
Монголын ихэнхи ижил хүйстнүүд нууцлаг байдаг. Гаднаас нь харахад эхнэртэй эсвэл нөхөртэй тэднийг цэнхэр гэж хэлэхийн аргагүй. Харин тэд гэр бүлтэй гэсэн хамгаалалтын цаагуур өөртэйгөө ижил бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг эрж хайж явдаг. Ингэж яваад бусдын эрхэнд орж “шантаажлуулан” их хэмжээний мөнгөө алдсан хэрэг саяхан гарчээ. Хуулийн байгууллагийн баримтанд бичсэнээр “Шүүгдэгч Д.М нь хохирогч С.Г-ыг ижил хүйстэнээ сонирхдог бэлгийн чиг хандлагыг нь далимдуулан найз Д.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 57-байрны ... тоот дах өөрийн түрээслэн амьдарч байсан байранд урьдчилан гар утсаар бичлэг хийхээр байрлуулан бэлтгэж хохирогчийг зориуд дуудан ирүүлж бэлгийн харилцаанд орж буй үйлдэлийг бичлэг хийн баримтжуулж, улмаар С.Г-ын нэр хүндийг гутаахаар бичлэгийг олон нийтэд тараана гэж заналхийлж 25 сая буюу их хэмжээний мөнгийг авахаар далайлган сүрдүүлж, 20 сая төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан...” гэмт хэрэгт холбогджээ. Тэд эхлээд фэйсбүүкээр холбогдон танилцжээ. Болсон явдлын тухай шүүгдэгч нь “...Миний анх бичлэг хийсэн учир нь Г ах намайг гэртээ аваачиж хоёр удаа уулзсан. Тэгээд бэлгийн харьцаанд орохыг шаардахад би татгалзаад гарсан. Тэрнээс хойш надтай уулзъя гээд байнга залгадаг байсан. Арваад хоногийн дараа Шангрилагийн 10-р давхарт хоолонд орсон. Тэр үед би дахиж уулзахаа болъё, би ганц бие, цаашдаа хамт байх хүнээ хайж байгаа гэж хэлж байсан. Тэндээс гараад намайг гэртээ дагуулж очоод дарс өгсөн. Тэр дарсыг ууснаас хойш би юу болсныг санахгүй байгаа. Шөнө намайг сэрэхэд надтай бэлгийн харьцаанд орж байгаагаа бичлэг хийсэн байсан. Тухайн бичлэгт өөрийнх нь дүрс ороогүй байсан. Тэр бичлэгээрээ намайг байнга дарамталсан. Би Г ахад “надад дансны дугаараа өгөөч ээ, таны өгсөн мөнгийг буцаагаад хийчихье” гэж хэлж байсан. Би эхнэр рүү нь ярьж байгаагүй. Онлайнаар түүний бичлэгийг цацна гэсэн зүйл ярьж байгаагүй. Харин би таны бичлэгийг олоод авчихсан. та надад миний бичлэгийг өг. би таны бичлэгийг өгье. Тэгээд дахин харьцахаа болъё гэсэн шийдэлд хүрсэн байсан. Гэтэл Г ах өөрөө эхнэрээ дагуулж ирсэн. Эхнэр нь эгчдээ бичлэгээ өгчих,чамд мөнгө өгье гэж хэлсэн. Би ямар нэгэн мөнгөний тоо хэлээгүй” гэжээ. Харин хохирогч эр “....Мэндбаяртай фэйсбүүкээр танилцсан. Би гэртээ ганцаараа үлдсэн байсан болохоор уулзахаар болсон. Манай гэрт цуг ирж ярилцаж суусан. Хоёр өдрийн дараа дахин уулзаж солонгос хоолны газар уулзаж хоол идсэн. Тэндээс гараад манай гэрт ирж бэлгийн харьцаанд нэг удаа орсон...11-р сарын 29-ний бүтэн сайн өдөр уулзахаар болж тохирсон. Надад “манай гэрт хүрээд ир, би гэртээ ганцаараа байна, Баянгол дүүргинй төмөр замын 57-р байрны 2 –р орцны 6 давхарын ... тоотод хүрээд ир” гэсэн мессэж ирсэн. Очиход 30 орчим насны буржгар үстэй, шар царайтай залуу байсан. Бид хоёр үнсэлцсэн тэгээд бид хоёр бэлгийн харилцаанд орох гэхэд тэр залуу “би бэлэн биш байна” гээд больсон. ... Ойролцоогоор 10 хоногийн дараа 94..... гэсэн дугаараас “сайн уу дахиад уулзъя” гэсэн мессеж ирсэн. ...Намайг ороход 30 орчим насны туранхай бор царайтай залуу ганцаараа байсан. ... Тэгээд би унтлагын өрөөнд ороод гэрлийг нь унтраасан. Зоригоо гэх залуу нь толгой хэсгээ зурагт руу харуулж бэлгийн харилцаанд оръё гэж хэлсэн. Тэр үед зурагт нь асаалттай байсан. Бэлгийн харьцаанд орж дуусаад хэрэглэсэн бэлгэвч, салфетка гаргаад хогийн бункерт хийсэн... Зоригоо гэхзалууг Алтай хотхоны үзүүрт зам дээр буулгаж өгөөд явсан. ...Маргааш нь 18-19 цагийн орчимд манай эхнэр руу 94....гэсэн дугаараас “фейсбүүкний хаягаа өгөөч нөхрийн чинь бичлэгийг явуулах гэсэн юм” гэж мессеж ирэхээр нь эхнэр надаас“энэ дугаартай хүнийг таних уу” гэж асуусан. Би шоконд ороод “би мэдэхгүй” гэж худлаа хэлсэн. 12-р сарын 18-ны өдөр 8812... гэсэн дугаараас Мэндбаяр гэх хүн нь “өөрийн чинь заваарсан заваан бичлэгийг орон даяар тараах гээд байна та надтай уулз” гэсэн мессеж ирүүлсэн. Тэгэхээр нь би “өө чи байсан юм уу, би нээрээ тэнэг хүн юм аа, уулзъя” гэж хэлсэн. Уулзахад тэрээр Мөнхцэцэг гэх эмэгтэй өөрийнх нь найз Дамдин гэх өмгөөлөгчид бичлэгийг өгөөд манай нөхөртэй бэлгийн харилцаанд орсон бичлэгийг тараана гэж хашхирч байхыг сонсоод би харсан чинь таны бичлэг байхаар нь танд туслах гээд бичлэгийг нь утсан дээрээ хуулаад авсан, бас хэргийн газар үлдээсэнбэлгэвчний зураг энэ байна гэж харуулсан. Мөн өөртэй чинь бэлгийн харилцаанд орсон гэх хүнийг цагдаа нар сейфнээс алдагдсан мөнгөний хулгайгаар бариад хорьчихсон байгаа, өөрийг чинь цагдаа нар дуудна, тэгэхээр тохирох хэрэгтэй байна гэсэн. ...Би болсон явдлыг эхнэрдээ бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн. Тэгээд хоюулаа Мэндбаяртай уулзахаар очсон. Тэр шинжээчийн дүгнэлт 16 цагт гарна Мөнхцэцэг гэх эмэгтэй нь манай өмгөөлөгчөөс бичлэгний хувийг авъя гээд байна тийм учраас хурдан асуудлаа шийд” гэсэн. Тэгээд 40 саяар зохицуулж болох юм гэсэн. Би 20-25 сая төгрөг гаргаж чадна гэсэн. Ярилцаад бичлэгийг мэдээллийн сүлжээнд тавилгүйгээр 20 саяыг өгөхөөр болсон. Учир нь би мэдээллийн сүлжээнд тавихаас айсан. Маргааш нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын тэнд уулзаж 15 сая байгаагаа хэлтэл уурлаж “хэлсэндээ байсангүй гэж дахин эхнээс нь эхлүүлнэ найздаа болъё гэж хэллээ” гэсэн. 15 сая төгрөгөө Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн Төрийн банкны Мэндбаярын дансанд бичлэгний үнэ гээд бэлнээр хийсэн. Удалгүй таван сая төгрөгөө нэхэж “хэргийг чинь дахиад эхлүүлж болно” гэж сүрдүүлсэн. 1-р сарын 14-ний өдөр үлдэгдэл таван саяаа төгрөгөө бэлнээр циркийн хажуу талын 24 дүгээр байрны 5 давхарт өгсөн. Мэндбаяр нь “энэ хэргийн ард олон хүн байгаа шүү, олон хүнээр өс сануулав, миний ард дээд шүүхийн хүн байгаа” гэх мэтээр сүрдүүлсэн” гэжээ. Харин хохирогчийн эхнэр нь “...миний дугаар руу 94..... гэсэн дугаараас “Сайн байна уу, таньтай ярилцах зүйл байна, нөхрийн чинь талаар бичлэг үзүүлмээр байна. Намайг Мөнхцэцэг гэдэг. Манай нөхөр үгүй гээд байгаа, таныг эмэгтэй хүн болохоор ойлгох байх гэж бодсон юм. Фэйсбүүк болон yahoo месенжерийн хаягаа өгөөч” гэж мессеж явуулахаар нь би тэр дугаар руу залгахад миний дугаарыг аваагүй. Тэгэхээр нь би “та дугаар андуурсан байхаа” гээд явуулсан. ...Надад нөгөө дугаараас “би утас андуураагүй таныг Б гэдэг нөхрийг чинь Г гэдэг биз дээ” гээд мессеж ирсэн байсан. ...Тэгээд надад нөхөр тань эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон. Хүмүүс нууцаар бичлэг хийгээд олон нийтэд бичлэгийг цацлаа гээд дарамтлаад байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр “одоо яанаа” гээд шаналаад байсан. Тэр өдрөө бид хоёр Дашчойлон хийдийн гадаа очоод Мэндбаяр гэх хүнтэй уулзсан. Нөхөр эхэлж уулзаад “бичлэгийн хувийг өмгөөлөгчөөс авсан гэнээ 9902 гэсэн өмгөөлөгч Дамдин гэх хүн рүү ярьж уулз гэж хэллээ” гээд хэлсэн. Бид хуулийн зөвлөгөө авахаар шийдэн С гэх өмгөөлөгчтэй уулзсан. Нөхрийн утас руу орчимд Мэндбаяраас “өөрийнхөө төлөө яваач” гэсэн утгатай мессеж ирсэн. Дахин уулзахад “одоо тохиролцох хэрэгтэй” гэсэн, би “яаж тохиролцох юм бэ” гэж асуухад “мөнгө өгөөд тохиролцож болно, үгүй бол шүүхээр явахаас өөр аргагүй, тэгэхгүй бол цагдаа нар нөхрийг тань хорьлоо” гэсэн. Мөн надад “тэднийх нялх хүүхэдтэй болохоор гэртээ камер тавьчихсан, гаднаас орж ирээд камераа шалгаж байдаг тэгж байгаад энэ бичлэгийг авсан байна лээ, тэгэхээр нь би энэ бичлэгийг нь гар утсандаа хуулж авсан” гэсэн. Би “хэдэн төгрөгөөр яаж тохирох уу” гэж асуухад шууд “40 сая төгрөг” гэсэн. Тэгэхээр нь би санаа алдсан чинь “за яахав би таньдаг юм байна гээд 20-25 сая төгрөг” гэж хэлсэн. Нөхөр “20 сая төгрөг олж өгөөд салъя” гэхээр нь би зөвшөөрсөн” гэжээ.
nuuts.mn

burkhan mini yamar aimar um bee tsenher z***uuchuud iim ih umuu
зайлцан юмаа хорин сая байтугай хоёр сая олдохгүй байхад даварсан юмнууд
цуөсцу
teng pcdaag ***aach 20saya davartsan shees shorongoin horigdol be
Za yamar ch bsn. Tumur zamiin 57r bairnii 2r ortsnii 6 davhart bdg G gdg ailiin G gdg hun tsenher yum bn gej oilgoloo zuvuu. Kkk. Tegeed zavaarah muruuruu zavaarahgui yun ger orondoo zavaardiimb de. Ger ornoo buzarlaad uudluhgui de.