Улсын комиссын актаас болж “BM” үйлчилгээний төвийн эзэн “Эко-Цонх”-ын хуулийн зөвлөхтэй гар зөрүүлж нэгнийгээ бэртээжээ
Нийтэлсэн: 2017-02-13 23:54:45
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “BM” үйлчилгээний төвийн байранд уг төвийн эзэн Ж.М болон гүйцэтгэгч болох “Эко-Цонх” компаний хуулийн зөвлөх Б.О нар гөр зарүүлсэн нь Монголын бизнесмэнүүд маргаантай асуудлаа хэрхэн шийдвэрлэдэгийн нэг жишээ юм. Энэ манай компаниудад бизнесийн соёл суух болоогүйг харуулж байна. Хэргийн улмаас хоюулаа их багаар бэртсэн гэнэ. “Эко Цонх” компани нь “BM” төвийн барилгын цахилгааны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан нийтдээ 130 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэнэ. Ажлынхаа хөлсөнд оффисын зориулалтаар 60 м.кв талбай авахаар тохиролцсон аж. Болсон явдлын тухайд хуулийн зөвлөх нь “... хуулийн зөвлөхийн хувьд очиж уулзахад “Та нар юмаа муу хийсэн, улсын комисс хүлээж авахгүй байна.. Одоо би та нараар хийлгэхгүй. зайл” гэж давшилсан. Би “юу дутуу хийгдсэн гээд байгаа юм бэ? үзье” гэхэд өөдөөс “зөндөө юм дутуу байгаа” гээд надад улсын комиссоос бичиж өгсөн хийгдэх ажлын жагсаалт гэсэн юм үзүүлсэн. Тэрэн дээр нь манай компаний хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой 2-хон төрлийн заалт байсан. Эдгээр нь ердөө залгуурыг нь салгаад л нөгөө залгуурт холбох төдий маш энгийн ажил байгаа юм. Бусад нь барилга барьсантай нь холбоотой бид нарт хамаагүй заалтууд байсан. Би энэ талаар нь тайлбарласан чинь ерөөсөө үг сонсохгүй хөөж тууж байснаа том төмөр хайчилдаг хайч барьж аваад над руу далайгаад дайрахад эхнэр нь болон манай компаний цахилгаанчин М нар болиулсан. Маргалдаж байтал гэнэт гартаа барьж байсан олон тооны багц түлхүүрээр толгой руу цохисон. Хоёр гараараа ээлжлэн толгой, нүүр лүү 5-6 удаа цохисон. Эхнэр нь салгаж байхдаа гартаа барьсан цаасаа унагачихсан. Тэр цаасыг нь үзтэл улсын комиссоос барилгыг хүлээж авсан тухай дүгнэлт нь байсан. Үүнээс үзэхэд биднээс дүгнэлтийг нуун та нараас болж улсын комисс хүлээж авахгүй гэж худлаа шалтаг хэлэн манай компанид өгөх төлбөрөө өгөхгүй байх санаатай байсан байх. Ингэж ажил хийнэ гэж юу байдаг юм гээд гадаа гараад та намайг яагаад зодож байгаа юм гэхэд чамайг яасан ч яадаг юм, захиалгаар алуулна гэсэн тул би явсан. Цохиулсны улмаас дээд талын үүдэн шүд сулраад хэд хоногийн дараа унасан. Мөн бидэнд ажлын хөлсөндөө өгөх байсан байраа өөр хүнд зарчихсан байсан” гэжээ. Харин төвийн эзэн нь “...эдний компани цахилгаан, холбоо, дохиолол, зарлан мэдээллэх систем зэргийг 100 хувь өөрийнхөө хөрөнгөөр төлбөрт нь 58 м2 талбайг авья гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл энэ ажлаа бүрэн хийж өгөөгүй өнөөдрийг хүрсэн...хуулийн зөвлөх нь эхнэртэй хамт цахилгааны шит рүү явахдаа хараалын үгээр хэлээд байхаар нь бид муудалцсан. Намайг заамдаад хойшоо хана руу шахахад цахилгааны шит нуруунд таарч дугараад надад мэдэгдсэн…хажуугийн холбооны өрөөны хаалганы хажууд очоод намайг дахин багалзуурдаад шанаа руу хоёр удаа цохисон. Барилгаас гараад хаалганы хажууд хашлаган дээр суусан чинь нуруу өвдөөд сонин болсон” гэжээ. Харин эхнэр нь “...Ажиллах хугацаанд гүйцэтгэл болон ажил дутуу хийж байгааг хэлэх үед ажилчиддаа аваад явчихдаг эсвэл ажил хийхгүй байдаг болсон. Манайх урьдчилгаа 300 гаран сая төгрөг өгсөн болохоор аргадаж байгаад ажлаа хийлгэж дуусгана гэж бодсон” гэжээ.
NUUTS.mn
