Ж.Энхбаяр сайд болох гээд гүйж байгаа нөхдийн “нэг” биш гэдгээ хэлэх гэв үү...
БОНХЯ-нд гарсан авлигалын хэргийг анх дуулгасан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэрэг явдал сайд Д.Оюунхоролд нь огт хамаагүй хэмээн мэдэгдэл хийлээ. Салбарт нь гарсан хэрэг сайдад хамаатай гэдгийг “мэддэггүй” болоод авлигалын хэргийг анх эхэлж зарласан болж таарч байна. Гэхдээ яаран ийм юм ярьж байгаагаас нь үзэхэд Д.Оюунхорол яаманд нь гарсан хэргийг “баяр ёслолын” байдалтайгаар цахимаар цацлаа хэмээн “нус нулимс” болон гомдол тавьсан нь гэх таамаг урган гарч байна. Эсвэл "аниа" нь зад загнасан байх. Газрын дарга нь төрийн яаманд буюу сайдынхаа хамар доор нь шахуу авлигал аваад баригдсан. Үүнтэй холбоотойгоор Д.Оюунхоролыг огцрох ёстой гэсэн шуугиан дэгдсэн. Ерөнхийлөгч ч үүнд “шар тос” нэмж Их хурлын чуулганд үг хэлэхдээ Хууль зүйн, Байгаль орчны сайд болох гээд гүйгээд байгаа нөхдүүд байгааг шууд хэлсэн. Д.Оюунхоролыг онцолж “балбах” сонирхол АН-ын хэдэн гишүүдэд л лав байхгүй. Ингэхээр цаад “эзэд” нь Ардын намынхан дунд байгаа болж таарна. Харин Бо яамны авлигалын хэргийг анх түрүүнд цацсанаараа Ж.Энхбаяр ерөнхийлөгчийн хэлсэн нөхдийн “нэг” биш биз гэх хардлага төрж байна. Гэхдээ тэрээр сурсанаараа батлан хамгаалах салбараа л “оролдмоор” юм. Их хурлын гишүүдээс энэ салбарын талаар үг хэлдэг нь Ж.Энхбаяр байсан. Байсан гэхийн учир нь тэрээр өөрөө Батлан хамгаалахын сайддаа “амаа бариулсан” гэдэг. Б.Бат-Эрдэнэ сайд ойрмогхон Ж.Энхбаярыг "Эх орны төлөө" Батлан хамгаалахын дээд шагналаар шагнасан тул яамыг шүүмжлэх “эрхээ” хэсэгтээ л хасуулсан. Харин одоо ХЗЯ л үлдэж байна.
НУУЦ.мн
