Монгол залуу казак найз хүүхнийхээ казак хүнээс олсон хүүг өөрийн нэрээр овоглож авчээ
Нийтэлсэн: 2017-02-13 02:25:13
Өнгөрсөн оны 8-р сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5-р хороо, ...-р байрны 2-р орцонд 0-5 хоногтой эрэгтэй хүүхэд хаясан хэрэг гарсан. Энэ хэргийг Баян – Өлгий аймгийн харьяат С овгийн Г.Л гэдэг эмэгтэй үйлдсэнийг цагдаагийнхан тогтоосон. Шүүгдэгч болсон явдлын тухайд “....2015 онд 11-р дүгээр сарын сүүлээр найзуудтайгаа архи ууж байгаад найз Бекээр гэртээ хүргүүлэхээр дуудсан. Тэгээд гэртээ очилгүйгээр Тэнгис кинотеатрын ойролцоо байдаг зочид буудалд хоносон. Дараа нь Бекд жирэмсэн болсоноо хэлэхэд "би наад хүүхдийг чинь хүлээн авч чадахгүй, би найз охинтой чи ч гэсэн найз залуутай, наад хүүхдээ аборт хийлгэж авахуул гэж надад хэлсэн. Би энэ үед найз залуутай болсон бөгөөд Б гэдэг монгол хүн байдаг.. Тэгээд энэ үед аборт хийлгэх гээд 4 -р хороололд эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт очиход "томорчихсон ургийг үр хөндүүлэх боломжгүй" гэж хэлээд 13-р хороололд байдаг эмнэлэг зааж өгсөн тэр эмнэлэгт нь очиход 450000 төгрөгөөр хийнэ гэж хэлсэн. Миний мөнгө хүрээгүй ба тухайн үед Баян-Өлгий явах гэж байсан учир шууд яваад өгсөн... 2016 оны 8 дугаар сарын ... -нд төрсөн. Эмнэлэг гараад таксигаар циркийн зүүн талын сургуулийн хажууд хүргүүлж буусан. Тэгээд Нарны замын наад талд буугаад тэнд байсан ягаан, шартай 5 давхар байрны үүдэнд зогсож байгаад тэр байр руу ороод 2 давхарт зүүн талын хоёр хаалганы дунд нь хүүхдээ тавиад гараад явсан. Манай найз залуугийн хүүхэд биш эцэггүй хүүхэд учраас хүүхдээ төрүүлчихээд хаашаа ч явахаа мэдэхгүй байж байгаад хаясан..." гэжээ. Харин монгол найз залуу нь сайн хүн аж. Тэрээр “...бид 2016 оны 4-р сараас хойш одоог хүртэл нэг гэрт хамтран амьдарч байгаа. Одоо эхнэр, нөхөр гэж хэлэхэд болно. Би хамт амьдарч байхдаа жирэмсэн гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Гэдэс нь тийм жирэмсэн гэж мэдэгдэхээр том харагддаггүй байсан, бага зэрэг мяраалсан юм шиг л байсан тул би анзаараагүй...Одоо энэ хүүхдийг өөрийнхөө нэрээр овоглож өөрийнхөө хүүхэд болгон өсгөж байна. Манай хүүхдийн биеийн байдал сайн, эрүүл өсч торниж байгаа...” гэжээ. Харин шүүх хүүхдээ хаясан эхэд 9,2 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
NUUTS.mn

9say bsan bol yu gej hvvhdee hayhavdee shvvhiin m***nuud
sain bna. Mongol er hun
Sain z***uu argagvi er hvn gj helehs oor vg ***ga
муу ***ын хасагууд ер нь ийм дээ. казак *** байгааа гэж мөн ч олон хүмүүс гадуур ярьж байсан үнэн байж. үмхий хасаг үмхий***г хүнд бүү тооц гэж үнэн үг юм да.