Ж.Равдандоржтой “шууд” харьцдаг "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ"-ний төвийн бүсийн экс даргын хахуулийн хэргээс...
Нийтэлсэн: 2017-02-13 00:54:42
2015 оны хавар "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийн ажлыг шалгах үеэр МоАХ фракцид харьялагддаг эр “Дарханыг найдвартай тоггүй болгоно, тэнд миний найдвартай холбогч байгаа” гэж хэлсэн, үүнийг нь баримтжуулан ТӨХ-нд авчирч өгсөн гэх шуугиан дэгдэж байсан. Хэрвээ тэгж хэлсэн нь үнэн бол тэр хүн нь хэн байсан нь одоо тодорч байна гэх яриа компани даяар гарчээ. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-ний төвийн бүсийн Захиргаа аж ахуйн албаны дарга, дараа нь салбарын даргаар томилогдон ажиллаж байсан Г.Болд нь нэр бүхий арваад хүнийг ажилд авахдаа 500,0-2,0 сая хүртэлхи хэмжээний хахууль авч байсан хэрэг Дарханд дэгдээд байна. Тус салбарын хүний нөөцийн эрх мэдэл Захиргаа аж ахуйн дарга байх үеэс л Г.Болдын мэдэлд оржээ. Учир нь тэрээр гүйцэтгэх захирал Ж.Равдандоржтой шууд харьцдаг байсан тул салбарын дарга нь юм хэлж чаддаггүй байжээ. Энэ тухай даргын зөвлөлд багтдаг Б.Б нь “....Болдтой 3 жил 4 сар хамт ажилласан. 2013 оны 5-р сард хамт Бор-Өндөр суманд явж байхад чи надад хаялга хая гэхээр нь “чи юу яриад байгаа юм, яасан гэж чамд мөнгө өгдөг юм” гэж анх хэрэлдээд бид хоёр таарамжгүй болсон. Ер нь бол ийм ч мөнгө зохицуул гэдэг ба би тэр бүрт нь чамтай нийлж шоронд орохгүй гэж хэлдэг байсан. Г.Болд нь хүн ажилд авах, ажлаас халахдаа ямар ч даргын зөвлөлөөр оруулахгүй шууд л тушаал гаргадаг байсан. Манайд жолоочоор ажиллаж байсан Д.Батбилэг гэх хүн ажлаасаа халагдахдаа Г.Болдод 500,000 төгрөг өгч ажилд орсон гэсэн тодорхойлолт үлдээснийг цагдаад өгч байсан. Равдандорж захирлын нэрийг барьж хүн ажилд авдаг байсан гэж ойлгож байгаа, наанаа харахад Батжаргал дарга байсан атлаа Г.Болд л удирддаг байсан. Тэгээд ч захиргаа аж ахуйн албаны дарга тушаал төлөвлөдөг, Батжаргал дарга баталдаг байсан” гэжээ. Үүнээс харахад тэрээр салбарын даргын толгой дээгүүр алхан төв компаний захиралтайгаа шууд харьцдаг байжээ. Тэд хоюулаа АН-ых гэнэ. Энэ тухай экс гүйцэтгэх захирал Ж.Равдандорж нь “..Г.Болд гэдэг хүнийг 2012 онд төвийн бүсийн захиргаа аж ахуйн албаны даргаар ажилд авч байсан. Дараа нь 2015 онд салбарын дарга болгосон юм. Нэг намын гишүүн учраас мөн ажил зохион байгуулахдаа сайн учраас ажилд авсан. Шинээр ажилд авах хүнээ судалж асуудал оруулах хүн нь захиргаа аж ахуйн албаны дарга албан тушаалтай хүн хийх ёстой. Хүн шинээр ажилд авах тушаал гаргах эрх ганцхан салбарын даргад байдаг юм, ... намайг ажиллаж байхад Болд над уруу залгаад Дүүрэнбилэг гэх хүнийг ажилд авмаар байна гэхээр нь та нарын асуудал шүү дээ гэсэн. Мөнххишигийг Болд дагуулж ирээд манай хүний нөөцийн ажилтан л гэж хэлж байсан. ...Ер нь бол гүйцэтгэх захирлын томилдог таван албан тушаалтан байгаа. Тэрнээс бусад албан тушаалтнуудыг салбар нь өөрөө мэддэг юм. Гэхдээ би бүх салбарын дарга нарт та нар шинээр хүн ажилд авахдаа ядаж надад танилцуулж бай гэж хэлдэг байсан. Миний зүгээс Батжаргал даргад энэ хүнийг ажилд авчих гэж хэлж байгаагүй санагдаж байна” гэжээ. Харин салбарын дарга нь хэлж байсан гэжээ. Тэрээр “...манайд жолоочийн орон тоо гарсан байсан ба манай захиргаа аж ахуйн албаны дарга Болд нь Батбилэгийг ажилд авах саналтай орж ирсэн. Тэгээд ямар шалгуураар авах гэж байгаа юм бэ гэж асуухад Равдандорж захиралтай ярьсан юм гэсэн. Равдандорж захирлаас асуухад “наадах аа шийдчихгүй юу даа” л гэж хэлсэн. Тэгээд Батбилэгийг ажилд авах тушаал гарсан. Мөнххишигийн хувьд Болд өөрөө судалж орж ирүүлсэнд би материалыг нь буцаагаад наад хүнийг чинь авмааргүй байна, хүний нөөцийн мэргэжилтэнг маш сайн хүнийг авахгүй бол ажил ихтэй, судалж үзэх хэрэгтэй гэж хэлээд буцаасан. Тэгээд ч Мөнххишиг гэдэг хүүхдээр туршилтаар нэг удаа албан бичиг боловсруулсан чинь миний сэтгэлд хүрээгүй тул буцаасан. Гэтэл Болд ахин орж ирээд Равдандорж захиралд танилцуулсан, тэгээд захирал ав гэж хэллээ гэхээр нь би захирал уруу залгаад энэ Мөнххишигийг яах ёстой юм бэ Болд энэ хүнийг авна, таньтай ярьсан гээд байна гээд асуусанд тийм ээ надад танилцуулсан, наад хүнээ ав аа л гэж хэлсэн. Тэгээд би тушаал гаргасан. Би цаг хугацааг нь санахгүй байна, Болд нэг хүн ажилд оръё, хэдэн төгрөг өгье гээд байна тэр мөнгийг нь хоёулаа хувааж авъя гэж хэлж байсан, би тийм зүйл байхгүй гэж хэлээд гаргасан. Тэрнээс хойш дахин тийм асуудал ярьж над дээр орж ирээгүй. Ер нь анхнаасаа Равдандорж захирал Болдыг захиргаа аж ахуйн албаны даргаар тавина гэхээр нь би хамтарч ажиллаж чадахгүй, энэ хүнийг би сайн мэднэ гэж хэлж байсан. Тэгэхэд чи миний санал болгож байгаа хүнийг эсэргүүцэж байгаа юм байна гэсэн. Болд томилогдож орж ирээд ажилд орох хүмүүсийг танилцуулахад нь би авахгүй гэхээр шууд дээд удирдлагад хэлдэгээс болж их мууддаг байсан. Болдтой надтай ярихгүй шууд Равдандоржтой харьцдаг байсан.. ...Равдандорж захирал Мөнххишиг, жолоочоор ажиллаж байсан Батбилэг нарыг ав гэж хэлж байсан. Тэгэхдээ ямар ч албан бичиг байхгүй, зүгээр утсаар ярьдаг байсан. Мөн ажлаар ирэх үедээ амаараа хэлдэг байсан. Болд, Равдандорж нар нэг намын хүмүүс” гэжээ. Дээр өгүүлсэн жолоочийг ажилд оруулахаар Болдод авчирсан хүн нь С.М гэнэ. Тэрээр “...би Болд дээр дагуулж очоод энэ маш сайн жолооч байгаа юм, ажилд аваач гэж хэлээд гараад явсан юм. Уулзуулсан цагаас хойш их удаж байж ажилд орсон байсан. Сүүлд сонсоход ажлаасаа халагдсан байсан ба надад Болд чинь надаас 500 мянган төгрөг авч ажилд оруулсан тэгээд захирал болонгуутаа намайг халчихлаа гэсэн. Би уурлаад хэлэх гэтэл гар утас нь холбогдохгүй, хайгаад олдохгүй болохоор нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал Равдандорж уруу Болд хүнээс авлигал авч хүн ажилд авсан байна шүү, арга хэмжээ аваарай, би АТГ-т өгнө гэж бичсэнд хариу мессеж ирээгүй. Харин Болд надтай хоёр хоногийн дараа уулзаад чи битгий даргад хэлээд байгаа ч дээ, хөгшин нь найзыг чинь өөр газар ажилд оруулаад өгнө гэж хэлээд явсан” гэжээ. /үргэлжлэл бий/

ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН
bairniihaa joohon bandiig shohoorhood nogoo bandi n ternees bolj***r hadand hevtej bariad boon yum bolson*** monhoo chin bantsandaa bolood ter bandiig zaav*** ***na gej andgai tangarag tavisan odoo nogoo bandi n tom z***uu bolchihson gesen ch monhoo osh honzon sanaj ter bandid boogoor hara*** hiilgeh zergeer zondoo yum bolson ulaanbaatriin z***uuchuud naad 2iig chin andahaa bolison
I have been so belrdweied in the past but now it ***l makes sense!