Нууц мэдээллийн уурхай

Элэнц эмээгийнхээ 150 жилийн түүхтэй хуримын даашинзыг хими цэвэрлэгээнд өгөөд...

Нийтэлсэн: 2017-02-12 12:49:28

BBC-д мэдээлснээр Эдинбург хотын 29 настай Тесс Ньюуалл гэдэг бүсгүй хуримынхаа өмнө элэнц эмээгийнхээ өмсөж нөхөрт гарсан 150 жилийн түүхтэй хуримын даашинзыг дампуурч байгаагаа үйлчлүүлэгчдээсээ нуусан хими цэвэрлэгээний газарт өгөөд алджээ. Дампуурсан хими цэвэрлэгээний газрын бүх хөрөнгийг шүүхийн шийдвэрээр зарсны дотор элэнц эмээгийнх нь хуримын даашинз ч бас орсон болохыг сарын дараа мэджээ. Гэтэл тэрхүү хуримын даашинз нь Ньюуаллын удмын эмэгтэйчүүдэд маш эрхэм нандин зүйл нь агаад таван үеийн турш бүсгүйчүүд нь зөвхөн тэр даашинзыг хуримандаа өмсөж ирсэн гэнэ.
 
 
Тесс зуны эхэн сарын 29-нд хуримаа хийхээр товложээ. Оны дараахан эмээ нь ач охиндоо гэр бүлийнхээ үнэт зүйл болсон элэнц эмээгийнхээ хуримын даашинзыг хамаатан садныхаа өмнө бэлэглэсэн байна. 
 
-Элэнц эмээ маань 1870 онд нөхөрд гарахдаа энэ хуримын даашинзыг тусгайлан хийлгэсэн гэдэг. Даашинз дээврийн хонгилд чемоданд байдаг байсан. Эмээ ээж маань намайг бага байхад ихэд надигнан хадгалдаг энэ даашинзыг үзүүлж байсныг тодхон санаж байна-
 
 
Тесс даашинзаа хими цэвэрлэгээнд өгөхөөр шийдтэл эцэг нь энэ ажлыг өөртөө авчээ. Тэрээр хотынхоо хамгийн сайн гэгддэг нэгэн газарт өгсөн байна. Хими цэвэрлэгээнийх нь 7-10 хоногийн дараа ир гэжээ.
 
-Аавыг залгах бүрийд л гараагүй байна гэдэг. Эцэст нь  сар гаруй болсоны дараа аав очтол нөгөө хими цэвэрлэгээний газар нь дампуураад аль хэдийн хаагдсан байсан. Даашинзаа алдсаныг сонсоод эмээ ээж бид гурав хэд хоног нүдээ бүлцийтэл уйлсан-
 
 
Хими цэвэрлэгээний газрынхан банкны өрөө төлж чадалгүй дампуурч байгаагаа үйлчлүүлэгчдээсээ нуусан байжээ. Тессийг хуримын даашинзаа гарахыг нь хүлээж байх хооронд шүүхийн шийдвэрийнхэн уг компаний бүх эд хөрөнгийг нь худалдах үеэр даашинз ч бас зарагджээ. Өдгөө энэ гэр бүл элэнц эмээгийнхээ даашинзны сургийг гаргахаар цахим хэрэглэгчдээс тусламж гуйж байгаа гэнэ.
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших