Өнгөрсөн оны 12-р сард алдарт дуучин Жорж Майкл Лондонгийн Оксфордшир дэх гэртээ 53 насандаа бурхан болсон. Тухайн үед түүний үхлийг гадны нөлөөгүй гэж зарласан ч бүхэлдээ тодорхойгүй нууцлаг хэмээн шуугиж байсан. Тэгвэл тэрхүү нууцлаг зүйлсийн зарим нэг хэсэг нь одоо тодорхой болж байна. Алдарт дуучин гэртээ орондоо нас барсан болохыг түүний гей амраг болох мусульман гаралт Фади Фаваз нь 999 /Америкийн 911-тэй адил/ рүү залгаж мэдээлсэн нь тогтоогджээ.
Түүний дөрвөн минут гаруй ярьсан бичлэг нь DailyMail-д тавигдсан байна
-Би Жорж Майклын гэрээс ярьж байна. Тэр үхчихлээ
- Орондоо хэвтэж байна. Бие нь хөрөөд цэлдэн хөх болчихож
-Бүр хөшчихөж
999 : Аврахад оройтсон гэж хэлж байна уу
-Тиймээ үхсэн байна.
-Та нар хүн явуулах уу, энэ чинь дуучин Жорж Майкл, мэднэ биз дээ
Үсчин мэргэжилтэй Фади Фаваз хэрэг гарахын урьд орой дуучинтай хамт байсан гэнэ. Гэхдээ гэрт нь хоноогүй, гарааш дахь машинд нь унтсан гэж мэдүүлжээ.
.jpg)
Мөн тэд амрагийн харьцаатай болоод таван жил болж байгаа гэсэн байна.
NUUTS.mn