Путин Сноуденийг “алчуур” болгон Трампад бэлэглэхээр шийджээ
NBC –д мэдээлснэээр Америкийн нууц албад ард иргэдийнхээ болон Герман, Франц зэрэг орны төр засгийн удирдагчдын утсан харилцаа, цахим шууданг тагнаж чагнадаг байсан гэх мэдээллийг дэлхий нийтээр цацаад эх орноосоо урвагч хэмээн буруутгагдаж байгаа Эдвард Сноудены тухайд Кремлийн дээд удирдлага өөр бодолтой болсон гэнэ. Өмнө нь олон нууц мэдээлэл задалсан Холбооны аюулгүй байдлын агентлагийн экс ажилтанг “ашигтай хүн” хэмээн нутагтаа оршин суух эрх олгож мөн буцааж өгөхийг шаардсан Обамагийн засаг захиргааны шаардлагыг хэрэгсдэггүй байсан. Тэгвэл өдгөө Дональд Трамп Америкийн төрийн эрхэнд гарсан нь Путины бодлыг эрс өөрчилжээ. Тэрээр нууц задлагч Эдвард Сноуденыг “гарын бэлэг” болгон Трампад өгөхөөр шийджээ. Энэ нь “урвагчийг” эх оронд нь албан ёсоор шилжүүлэн өгнө гэсэн үг юм. Америкийн шинэ засаг захиргаа Оросд авсан эдийн засгийн хоригийг цуцлах үгүйдээ сулруулах талаар арга хэмжээ авах нь тодорхой болсон. Харин Путин Трампыг “урамшуулах” зорилгоор хөөрхий нууц задлагчийг буцааж өгөх гэнэ.
NUUTS.mn
