Нууц мэдээллийн уурхай

Панамд офшорчдыг бүртгэдэг “Mossack Fonseca” компаний захирлуудыг баривчиллаа

Нийтэлсэн: 2017-02-11 13:28:14

Өнгөрсөн жилийн хавар офшорчдын тухай мэдээллээ алдан дэлхийг шуугиулж байсан “Mossack Fonseca” компанийг үндэслэгч Рамон Фонсек/зураг/ болон Юрген Моссак нарыг баривчилсан байна. Энэ компани нь Панам дахь офшор данс тэдний эздийг бүртгэх үйл ажиллагаа явуулдаг байсан. Захирлуудыг нь баривчилсантай холбоотойгоор компаний ерөнхий оффисд нэгжлэг хийжээ. Одоогийн баривчилгааны шалтгаан нь Бразидийн төрийн өмчийн нефтний монополь компани болох Petrobras –ын санхүүгийн хулль бус ажиллагаа манхинацид “Mossack Fonseca”-г оролцсон хэмээн буруутгаж байгаа аж.  Энэхүү мөрдлөг 2014 оноос эхэлжээ. Өнгөрсөн онд итгэл хүлээлгэхгүй хэмээн ерөнхийлөгчийн суудлаасаа буусан Дилма Руссеф нь 2003-2010 онд Petrobras –ын ерөнхий менежерээр ажиллаж байсан. Энэ хугацаанд тус компани нь зах зээлийн үнээс хэт өндөр өртөгтэй гэрээ байгуулсан нь мөрдөн байцаалтаар илэрсэн. Мөн тухайн үедээ энэ хэргээ далдлахын тулд улстөрчид, төрийн өндөр дээд албан тушаалтнуудад их хэмжээний хахууль өгч байжээ. 2016 оны хавар Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжилах алба “Mossack Fonseca”-д бүртгэлтэй төрийн өндөр тушаалтнууд болон бизнесмэнүүдийн офшор дансны мэдээлийг дэлхий даяар цацсан. Үүнд манай улсаас ч орсон.  Улстөрчдөөс  Сү.Батболд, Д.Цогтбаатар,  олны танил хүмүүсээс Бат-Үүлийн Чулуудай (Улаанбаатар хотын захирагчийн хүү) нарын нэрс байсан. “Mossack Fonseca” мэдээллээ алдсанаас болж Исландиин Ерөнхий сайд  Сигмундура Гуннлёйгссон, Испаны аж үйлдвэр% аялал жуулчлалын яамны сайд  Хосе Мануэль Сория нар огцорч байсан билээ. . 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших