"Нүүрс” Л.Гансүх суллагдлаа
Нийтэлсэн: 2017-02-10 11:29:16
"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр гурван жил зургаан сарын хорих ял шийтгүүлсэн Л.Гансүх Төв аймгийн сум дундын шүүхийн шийдвэрээр магадлангаар /тэнсэн харгалзаж/ суллагджээ. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр түүнийг суллах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд тус шүүхээс прокуророос ирүүлсэн Л.Гансүхийг суллах дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн, ийнхүү шийдвэрээ гаргасан байна. Л.Гансүхийг тэнсэн харгалзаж суллагдах хугацаа өнгөрсөн арваннэгдүгээр сард өнгөрсөн талаар өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдсэн. Уг нь суллах шаардлагыг хангасан хэмээж, Төв аймгийн Мөнгөнморьт дахь хорих ангийн удирдлагууд тус аймгийн прокурорт гурван удаа хүсэлт илгээсэн боловч авч хэлэлцээгүй гэдэг. Тиймээс Улсын ерөнхий прокурорын газраас Л.Гансүхийн магадлангаар суллах материалыг хянаж, үзээд шүүхэд шилжүүлээд байсан юм.
НУУЦ.мн
