“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар боллоо
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан үйл явцыг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, улмаар "Эрдэнэт” ХХК-ийн талаар авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулахыг гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ. Санал хураалтад 14 гишүүн оролцсоноос 10 нь тогтоолын төслийг дэмжиж дөрөв нь дэмжээгүй юм.