Сиднейгээс хойд зүгт 300 кмын зайд орших Ньюкасл хотын эксковаторчин Дэниел Миллер намагт шигдээд үхэх дөхсөн ч йогийн хүчээр амь гарсан тухай 9News мэдээлжээ. 45 настай Дэниел Миллер далан дээр эксковатороороо газар шорооны ажил хийж байгаад жолоодлогоо алдан намагт унажээ. Тэрээр азаар бүхээгнээсээ гарч чадсан ч намагт хамрааа хүртэл шигдсэн байна.
-Би намагт хамраа хүртэл таг шигдсэнээ ухаармагц толгойгоо л өндөр байлгах хэрэгтэй болсон. Эхлээд арайхийн гараа хөдөлгөж дараа нь нуруугаа тэгшилж аваад йогийн “наж могой” гэдэг байрлалд орсон. Би йогоор хичээллэдэг байсан юм. Ийм байдлаар хамраараа амьсгалан таван цаг тэстэл ашгүй хүмүүс ирсэн. Гэхдээ надад таван жил болох шиг л санагдсан-
Цагдаа нар болон эмнэлгийнхэн ч ийм байдалтайгаар таван цаг намагт тэссэнд нь ихэд гайхжээ. Олон цаг намагт шигдээстэй байхдаа нэлээд бээрсэнээс өөр гэмтэл бэртэл аваагүй гэнэ.
НУУЦ.мн