Нууц мэдээллийн уурхай

"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд : Би энэ худалдан авалтад ороогүй

Нийтэлсэн: 2017-02-10 04:03:50

 
УИХ-ын Хууль зүйн байнгийн хорооны хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийн тухай асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Байнгын хороон дарга Ш.Раднаасэд Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан юм. Хоёр талын хэлж үгийн тухайд Ц.Нямдорж нэлээд аядуу зүйл ярьсан бол Л.Оюун-Эрдэнэ хатуухан юм ярьжээ. Харин "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд өөрийгөө хамгаалах гэж ирсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн.
 
Үүний дараа гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болон Ажлын хэсгийнхнээс асуулт асуув. 
 
Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд : Төрийн өмчлөгч компанийн өмчлөгч нь  төр. Гэтэл өмчлөгчөөс асуухгүйгээр зарж, хууль зөрчсөн. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан “Монгол зэс” корпораци болон Худалдаа Хөгжлийн Банканд төрийн байгууллагуудаас байршуулсан мөнгөнүүд байна. Үүн дээр засгийн газар хэлцэл хийх замаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ав л гэж байгаа юм
 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж : Ажлын хэсгийн дүгнэлт дөрвөн чиглэлээр гарсан. Үүн дээр хууль зөрчсөн асуудлууд тодорхой туссан байгаа. Худалдан авах ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал оролцсон, ХХБ банкны тухай хуулиа зөрчсөн зэрэг өчнөөн асуудал байна 
 
Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирал О.Орхон : Засгийн газраас холбогдох зөвшөөрлийг бид авсан. Тэр нь тогтоолын төслөөр цуцлагдаад ороод ирлээ. Манай бакны өөр өөр зориулалт бүхий мөнгийг хавсран тооцож, суутгах саналыг тусгаж өгсөн байна. Худалдаа хөгжлийн банк Монголын хамгийн том акивтай банкныхаа хувьд төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тодорхой эх үүсвэрүүдийг авч, хэрэглэгчдэдээ дамжуулсан байдаг. Бид өнөөдрийн байдлаар 1.1 их наядын засгийн газрын бонд эзэмшиж байна. Банкны нийт аквитын 30 орчим хувьд засгийн газар, Монгол банкин дээр байршдаг зээл байгаа. Банк улсаас мөнгө авсан биш, засгийн газар, Монгол банк бидэнд өртэй
 
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Одоо та нар жүжиглэхээ боль. Бүх санхүүгийн схем чинь ил байгаа. Та засгийн газартай хэлцлээ хуулийн дагуу хийж яваад, асуудлаас гарах ёстой. Энэ бол бизнесийн харилцаа биш. Бизнес хийнэ гэдэг бол засгийн газартайгаа хамтран төрийн өмчлөлийг хувьдаа авах хэлбэр биш.
 
"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд: Ямар нэгэн зөрчил, идсэн уусан зүйл байхгүй гэж үзсэн. Өмч хувьчлалын хувь 25 жилийн дараа малын тоо толгой, эдийн засаг, ажлын байрууд, хүн ам 3 сая болсон нь энэ бүхэн амжилттай болсны нотолгоо гэж үзэж байна.  Би энэ худалдан авалтад ороогүй. Нэг зүйлийг хэлж чадна. Монгол Улсын Засгийн газрын эх үүсвэртэй нэг ч төгрөг энэ гүйлгээнд оролцоогүй. Ямар нэгэн но-той, хожим нь ороогдож болох зүйл байна уу гэдгийг би асууж байсан. Ямар ч тийм зүйл байгаагүй болохоор би орсон. Харин 49 хувийн хувьчлалтай холбоотой төрийн, засгийн мөнгө байхгүй гэдгийг хатуу мэдэгдэж байна.  н.Пүрэвтүвшин гэдэг захиралтай компани авсан нь тусдаа асуудал. 
 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат :Ч.Сайханбилэг гэдэг хүний хийсэн балаг одоо хүртэл үргэлжилж байна. “Росстех” компанийн захирал Монгол Улсын Ерөнхий сайдад захидал ирүүлсэн. Тэр захидал Английн шүүхэд хандаж магадгүй шүү гэсэн утгатай агуулгатай байсан. Цаашид шүүхийн ямар нэгэн асуудал үүсвэл Монгол Улсын Засгийн газар өр төлбөр төлөхгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших