.jpg)
Энэтхэгийн Пенжааб мужид нэгэн аймшигт хэрэг гарчээ. 2014 онд Парминдер Сингх гэдэг эрийн долоон настай охиныг 14-тэй хүү хүчирхийлсэн байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээх нас буюу 17 хүртэл нь хэргийг түдгэлзүүлээд саяхнаас шүүх ажиллагаа эхэлжээ. Гэтэл шүүх хурал тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож хэргийг мөрдөн байцаалтанд буцаажээ.
.jpg)
Мөрдөн байцаалт хэрэгтний талд ашигтайгаар нэг талыг барьж явагдсан гэнэ. Охиныг нь хүчирхийлсэн этгээдэд ял оноохыг гурван жил тэсвэртэй хүлээсэн аавд нь энэ хүнд цохилт болжээ. Цагдаагийн газарт ээлжит байцаалтаа өгсөний дараагаар тэрээр хүчирхийлэгч этгээдтэй ганцаарчилан уулзая хэмээн аминчлан хэлж өдгөө хэргийг шүүх цагдаа гэлгүйгээр зохицуулсан нь дээр гэсэн утгатай юм ярьжээ. Хохирогчийн аавын санал 17-той хүчирхийлэгчид таалагдсанд тэрээр ярилцахыг зөвшөөрч хохирогчийн аавын мотоциклоор хотын захын ой руу явжээ. Гэсэн ч түүнийг ярилцлага биш тамлалт хүлээж байжээ. Охины аав хүчирхийлэгчийг зэрлэгээр зодоод модноос хүлж байгаад хоёр гарыг нь бугалгаар нь тайраад ойд хаян явжээ.
Ойд түлээ түүхээр явж байсан хүмүүс тусламж дуудан орилох дуунаар ирж эмнэлэгт яаралтай хүргэжээ. Өдгөө хохирогчийн аавыг хүнийг санаатай хөнөөхийг завдсан хэмээн эрэн сурвалжилж байгаа гэнэ.
NUUTS.mn
enuund buruu yum yuch ***ga olon olon aabuud etseguud ene hun shig ingehl baisandaa
ta***agdlaa
Yg zov
Yoo yg zow ingeh l ystoi ter erhtniig ni tasdaad haychihgvi ymar vgej baihda taarsan *** we
ter aabin zub sh tee
Zov
хүүлийн гол үүрэг зорилт бол шударга ёсыг сахиулах хэрэвээ энэ зарчимаа хэрэгжүүлж чадахгүй бол тухайн хуулийг хууль гэж үзэх хэрэггүй учир нь үндсэн зарчимааасаа хазайсан хуулийг хууль гэж үзэж болохгүй