150 саяын авилга авсан Д.Даваасамба Д.Оюунхоролын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байжээ
Нийтэлсэн: 2017-02-10 01:24:36
Төрийн яамандаа хахууль авч байгаад газар дээрээ баригдсан дарга нарын хоёрдахь нь БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба боллоо. Өмнө нь ЭМ-ийн сайд асан Ч.Шийлэгдамба иймэрхүү маягаар “гардуулж” байсан. Түүнтэй хамт хоёр ч ажилтан нь байсан байна. Яамны дарга нар 600 тонн хушны самар гаргах зөвшөөрлөө ийнхүү 150 сая төгрөгөөр үнэлээд баригджээ. АТГ-ынхан авилгал өгсөний дараахан өрөөнд нь орсон гэхээр самарны зөвшөөрлийн хэргийг нэлээд эртнээс мэдэж байжээ. Дашрамд дурдахад Д.Даваасамбыг сайд Д.Оюунхоролын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан гэх мэдээлэл тараад байна. Өмнө нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
НУУЦ.мн

oodgui muu nus...
Oyunkhoroliig mash hurdan ogtsruulah heregtei shte ... bas yamnii buh ajiltnuudiig n sh***gah n zuv .