Нууц мэдээллийн уурхай

Хамаатнуудаа гадаадад томилуулсан хэргээр зөвлөх Л.Пүрэвсүрэнг АТГ-д өгсөн үү...

Нийтэлсэн: 2017-02-09 23:49:13

 

Экс ГХ-ийн сайд, өдгөө ерөнхийлөгчийн гадаад бодлогийн зөвлөхөөр ажиллаж байгаа Л.Пүрэвсүрэн нь сайдын суудлаасаа буухын өмнөхөн “Би Монгол улсын төлөө хийдгээ хийсэн” хэмээн сонины нүүр дүүрэн ярилцлага өгч байсныг санаж байна. Ганцхан жил илүү сайд хийхдээ энэ богино хугацаанд их”ажил” амжуулж 28 улсад айлчилан ГХ-ийн сайд нар дундаа нэг төрлийн дээд амжилт тогтоож байсан тэрээр ийм их ажил амжуулсан гэхээр улсынхаа төлөө хийдгээ хийсэн байх магадлалтай. Түүний хажуугаар хамаатнуудынхаа төлөө ч хийдгээ хийсэн гэнэ. Экс сайдтан нийт арваад хамаатнаа гадаадад жолоочоор томилуулсан тухай ДБҮААГ-ын гадаад томилолтын ээлжээ хүлээсэн жолооч нар шуугидаг. Сайдын хамаатнууд Кувейт гэх зэрэг өндөр хөгжилтэй, түүнийг нь дагаад цалин өндөртэй ЭСЯ-уудад “хувиарлагдан” томилогдсон. Сайдын хамаатны “шахаанд” шахагдан Кувейтээс дуудагдсан настай жолооч нь одоо ч гомдолтой явдаг. Тэрээр дарааллын дагуу л гадаад томилолт авч ажлаа хэвийн хийж байсан ч тодорхойгүй шалтгаанаар эргүүлэн дуудаж хэсэг зуур ажилгүй байлгаж байгаад Хойд Солонгосд томилжээ. Энэ улс дахь элчингийн ажилтнуудын цалин Кувейттэй харьцуулахын аргагүй тул ахмад жолооч энэ мэт олон талаараа хохирсон. Буцаан дуудагдахад хүртэл гэр бүлээрээ нүүж ирэн ихээхэн явдал чирэгдэл гарсан. Харин түүний оронд очсон жолооч нь экс сайдын төрсөн ахын хүү Д.А гэгч гэнэ. Говь-Алтайнх гэдгийг нь батлах мэт Алтай гэсэн үг орсон нэртэй. Сайдын ахын дүү ДБҮААГ-д ажилд ороод удаагүй атлаа гадаад томилолт авсан талаар жолооч нар нь арай ч дээ гэмээр зүйл шуугидаг. Гадаад томилолтоо хүлээн 10-15 жил ажиллаж байгаа жолооч нар байсаар байтал дарга даамлуудын хамаатнууд нь ийнхүү дараалал дайраад явчихдаг аж. Жолооч нарын ярьдагаар сайдын ахын хүү нь ДБҮААГ-д ажиллаж байхдаа зам тээврийн зөрчил гарган ажлаасаа халагдсан гэнэ. Гэтэл ажлаасаа халагдсан байхад нь Кувейтэд томилуулах шийдвэр гарч байжээ. Нөгөөх зам тээврийн зөрчлийн хэрэг нь цаагуураа “ногоон гэрлээр” шийдэгдсэн бололтой. Сайдын ахын хүү залуу насны эрхээр хөгжилдөх дуртай гэх...Тийм ч учраас хатуу хууль журамтай Кувейтыг зориуд “сонгон” гадаад томилолт өвөртлүүлснээр тэнд мөрөөрөө ажлаа хийж байсан ахмад жолооч хохирсон байна. Ийнхүү Л.Пүрэвсүрэнг ГХ-ийн сайд, О.Заяамандахыг ДБҮААГ-ын даргаар ажиллаж байхад энэ мэт шудрага бус томилгоо цөөнгүй гарсан гэдэг. Гадаад яамныхан “болдоггүй Болд, болидоггүй Болор, балардаггүй Баттөр” гэж шоглоцгоодог. Угийн шооч тул удахгүй Л.Пүрэвсүрэнд  нэг “нэр” хайрлах биз...Үүнээс гадна саяхан Казакстанд суугаа ЭСЯ-ны жолооч осол хийсэн тухай хэл ам гарсан. Энэ томилгоонд А.Баттөр холбоотой гэж ярьдаг. ДБҮААГ-д дисперчерээр ажиллаж байсан хүнд Ди95 цогцолбороос байр өгөөд дээр нь гадаадад томилсон нь ийнхүү ивээдэг дарга нарынхаа “итгэлийг” даасангүй. Экс сайдын үед явагдсан “Дипломат 95” цогцолборын хувьчлал одоо ч маш их хэл ам дагуулсаар байна. Энэхүү хувьчлалтай холбоотойгоор хувьчлал хийсэн албан тушаалтнуудыг нь АТГ-д өгсөн ч асуудал болоогүй. Өдгөө хамаатнуудаа гадаадад томилуулсан талаар ч өргөдөл гаргаад шийдэгдэх магадлал маш бага. Учир нь нэгдүгээр хүний ойрын хүрээллийн хүмүүстэй холбоотой өргөдөл гомдол тэгсхийгээд л нам дарагддаг гэдэг. Харин шинэ сайд Ц.Мөнх-Оргил гадаад томилгоонд дараалал хатуу баримтлана гэсэн байр суурьтай байгаад жолооч нар баяртай байгаа гэнэ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 4
  1. Хохирсон иргэн /61.134.100.222/ 2017-02-11 01:23:20

    Гадаад харилцааны яамны томилгоо болон үндэслэлгүй ажилаас нь халдаг явдал сайд пүрэвсүрэн.төхийн нарийн Ганауяг нарын үёд маш их болсон нь нууц биш юм. Энэ мэт хэлмэгдэж хохирсон улсууд тун удахгүй нэгдэн жрх чөлөө. Сэтгэл санаагаараа хохирсон хүмүүс нэгдэн хохирсон эрхийнхжэ төлөө нэглэх болно. Эрх мэдлээрээ далайлган дарамтлуулж байгаа олон хүн байгаам.

  2. AHhu /202.21.106.159/ 2017-02-11 21:21:09

    erunhiilegchiin neriig gytaasan m***uudiig medeeguia l tyyj baigaa daa

  3. ЗОЧИН /103.57.95.104/ 2017-02-14 00:40:14

    ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН

  4. ЗОЧИН /103.57.95.104/ 2017-02-14 00:44:24

    ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших