БОАЖЯ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан ажилтнууд үйлдэл дээрээ баригджээ
Нийтэлсэн: 2017-02-09 22:54:15
Сайд нь ажлын байрандаа дуулж гитардсан байж магадгүй гэх алдарт зураг тарсанаас хойш БОАЖЯ-ныханд "гай шүглэжээ". Тус яамны тусгай зөвшөөрөл олгодог эрх мэдэл бүхий дарга нар яаман дээрээ хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэнэ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнөөдөр “Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад АТГ-т баригдаж. АТГ-ын залууст баяр хүргэе” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн. Энэ талаар эх сурвалжууд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөл хариуцсан хүмүүсийг 72 цагаар саатуулсан. Гэхдээ АТГ-ынхан тэднийг албан өрөөндөө хахууль авч байхад нь биш, гадуур байхад нь баривчилсан” гэж байна.
НУУЦ.мн
