Нууц мэдээллийн уурхай

Улстөрчдийн хоорондын тэмцлийн золиос нь сэтгүүлчид болох уу

Нийтэлсэн: 2017-02-09 05:14:25

УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн өнгөрөгч мягмар гарагт болсон Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан дээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр сэтгүүлчдэд оноох ялыг чангаруулахыг “шаардав”.
 
Түүнийхээр бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улстөрчдийг нэр хүнд, алдар нэрийг санаатайгаар гутаан доромжилж, тэр үйлдэлдээ шан харамж авдаг гэнэ. Түүнчлэн сошиал орчинд оногдуулах ялыг чангаруулахыг үүрэгдэв. Олон улсад сошиал сүлжээг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцдоггүй. Манайд ч ялгаагүй тооцдоггүй.
 
Гэхдээ баримтгүй худал зүйл бичих, мөн хуурамч нэрээр хүнийг зориудаар гүтгэн доромжилвол түүнийг олж илрүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв. Нөгөө талаас сэтгүүлчид сэтгүүлзүйн алтан дүрмээ баримталж үргэлж эх сурвалжтай, баримт мэдээлэл бичиж, түүнийгээ олон түмэнд түгээдэг “нийгмийн эмч” хүмүүс. Харин энэ хэм хэмжээгээ зөрчвөл хуулийн хариуцлага хүлээдэг. Сүүлийн үед улстөрчид хэвлэл мэдээллийн байгууллагуудад хяналтаа тогтоож, өөрсдийн эрх мэдэл, мөнгө төгрөгөөрөө хөдөлгөдөг болсон нь нууц биш.
 
Гэсэн хэдий ч сэтгүүлчид энэ хүнд дарамтан дор “нийгмийн эмч”-ийн үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэж, нийгмийг “цэвэрлэж”, улстөрчдийн хүрээнд бугшсан идээ бээрийг шахаж байна. Үүнийхээ улмаас улстөрчдийн золиос болох нь ч бий. Сэтгүүлчид эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд хүчинд автах эсвэл хэдэн төгрөгнөөс болж оруулсан мэдээгээ устгах нь ч бий. Мөн асуудал нь үнэн ч улстөрчдийн өөрөөсөө хүртэл нуусан бусармаг үйлдлүүдийг нь илрүүлж явахдаа ганц нэг үг үсэг эсвэл нэг жижиг тоо зөрүүлэх төдийд л буруутдаг. Ийм үед хэвлэл мэдээллийн байгууллага улстөрчдөөс уучлалт гуйж залруулга гаргадаг. Тэгтэл улстөрчид түүнийг нь би ийм хэрэг хийгээгүй, цэвэр хүн гэх зэргээр олон түмэнд суртачилдаг. Үнэндээ хийсэн л байдаг байхгүй юу. Тэгээд ч улстөрчид дотор нэр цэвэр, хар мөргүй нэг ч хүн байхгүй. Нэг л их “идэж ууж”, хулгайлсан, шамшигдуулсан нөхдүүд л байдаг.
 
Мэдээж нийгэмд буруу зүйл хийсэн, ард түмнийг хохироосон, түүнийгээ байх ёстой үйлдэл мэтээр хардаг хүмүүсийг ах зах ёс хэмээн хүндэтгэж бусармаг үйлдлүүдийг нь нуун дарагдуулах нь “нийгмийн эмч” хүний үйлдэл биш. УИХ-ын гишүүдийн хувьд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын буянаар өнөөдөр УИХ-д сууж байгаа. Харин “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр нөгөө ариун цагаан хөдөлмөрч эмэгтэй чинь гэнэт дүр төрхөө өөрчлөн сэтгүүлчид рүү дайрч эхэллээ. Сэтгүүлчид бол улстөрчдийн өөдөөс ганц дуугардаг хүмүүс. Бид улстөрчдийг буруу зүйл хийхэд нь шүүмжилж, ард түмнийхээ төлөө сайн ажиллаарай гэж ташуур өгдөг. Тэгтэл хэмжээгүй их эрх дарханд бялуурсан улстөрчид өөрсдийнх нь эрх ямба нь хэтэрч шударга бус явдал хийснийг нь илчилснийхээ төлөө тэдний араанд зуугддаг. Одоо байгаа хуулийн зүйл заалтаар сэтгүүлчдэд хангалттай хүнд шийтгүүлж байгаа. Энэ хуулийн хүрээнд сэтгүүлчид хангалттай үнэн, шударга ажиллаж нийгмийг эрүүлжүүлэх үйлээ нэр төртэйгээр биелүүлж байна.
 
Тэгтэл сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, ажиллах нөхцлийг нь боомилсон нэмэлт өөрчлөлт оруулж, эрхтэн дархтнууд өөрсдийнхөө ямба байж болох хэмжээнд нь хүртэл эдлэхээр улайрч байна. Тиймээс энэхүү ажлыг “толгойлж” буй нэр бүхий гишүүдийг “Сэтгүүлчдийн дуу хоолойг боомилогч”, “Хэвлэлд халтай улстөрч”-өөр тодруулах нь зүйтэй болов уу. Нөгөө талаас УИХ-ын гишүүд их хурал дотроос бусдад үлгэрчлэх 100 хувь нэр цэвэр хүн байвал энэ байна гээд нэрлэчихээрэй.  Тэгээд ч улстөрчид бие биенийхээ “идэж уусан” асуудлыг сэтгүүлчдэд дэлгэж, захиалж бичүүлдэг. Тэгтэл улстөрчдийн өгсөн баримтан дээр тулгуурлан бичсэн сэтгүүлчид тэдний золиос болох уу. Эцэст нь гэж хэлэхэд, “баяраа өөрөө ширээн дээрээс уначихаад” гэдэг шиг өөрсдөө буруу зүйл хийчихээд түүнийхээ пянг даахгүй  сэтгүүлчид рүү дайрах нь тэгээд зөв үйлдэл мөн үү.
 
 
 
Төгс 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших