.jpg)
Бразилийн нийслэл Рио-де-Жанейрогоос хойд зүгт оршдог далайн эргийн Витори мужийн төв Эспириту-Санту хот цагдаагийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ албан үүргээ гүйцэтгэхээс татгалзсан хэдхэн хоногт иргэдийн хувьд там, гэмт хэрэгтнүүдийн хувьд диваажин болсон газар болон хувирчээ. Цалин тавих, олон сарын цалингийн өрийг яаралтай барагдуулахыг удтал шаардаж байсан цагдаа нар өнгөрсөн баасан гаригт ажилдаа гарахаас татгалзжээ. Эспириту-Санту хотд цагдаагүй болсон гэсэн мэдээлэл орон даяар цацагдсаны даруй газар бүрээс гэмт хэрэгтнүүд танхайчууд, дур зоргоороо авирлагчид цугларсан байна. Тэд хотыг хэдхэн өдрийн дотор там болгон хувиргажээ.
Аллага дээрэм, хүчин галдан шатаах эвдлэн сүйтгэх цодоон цохион гэгээн цагаан өдөр гарчээ.
Хотын иргэдийн авсан аймшигт зургууд өдгөө шуугиан тарьж байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр зөвхөн даваа гаригт л гэхэд 50 хүн алагдсан гэнэ.
Харин хотын иргэд улсын бүх гэмт хэрэгтнүүд цугларсанд цагдаа нарыг буруутгаж байна. Тэд ажилдаа гарахаас татгалзахын хажуугаар өөрсдийн сувгаар гэмт этгээдүүдийг урин дуудаж хотын хамгийн мөнгөтэй банкны салбар, дэлгүүр, компани болон чинээлэг иргэдийн хаягийг зааж өгсөн гэнэ.
Өдгөө тус хотод төрийн бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсоож сургууль эмнэлэг хаагджээ. Нийтийн тээвэр мөн зогсжээ. Хотын иргэдийн шаардлагаар ерөнхийлөгч Мишел Темер арми болон цагдаагийн тусгай хүчний 200 хүнтэй ангийг яаралтай илгээсэн байна.
NUUTS.mn
This inecodurts a pleasingly ration*** point of view.